Говьсүмбэр аймгийн 2020 оны 4 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 02 цаг 14 минут

 

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 170, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 127 байгаагийн 64 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 66  буюу 65.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 4 сарын байдлаар 131 эх амаржиж, 132 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 4 буюу 3.1 хувиар, төрсөн хүүхдийн тоо 5 буюу 3.9 хувиар өссөн байна.Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 3 байгаа нь өмнөх оны мөн үеээс 50 хувиар өссөн байна.Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 152 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 92.4 хувиар өсчээ.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2020 оны эхний 4 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 4442.3 сая төгрөг, зарлага 4565.7 сая төгрөг болсон байна. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 164.1 хувьтай, зарлагын гүйцэтгэл 95.8 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 4 сарын байдлаар 5115 хүнд 801.4 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 300 хүн буюу 6.2 хувиар өссөн, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 64.2 сая төгрөг буюу 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2020 оны эхний 4 сарын байдлаар 1638 хүн хамруулж 441.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 86 хүн буюу 5.5 хувиар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 362 сая төгрөг буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2020 оны эхний 4 сарын байдлаар 3477 хүн хамруулж 360.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 214 хүн буюу 6.5 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 27.9 сая төгрөг буюу 8.4 хувь өссөн үзүүлэлттэй байна.

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 4 сарын байдлаар 146 эх амаржиж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 19 төрөлт буюу 14.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 148 үүнээс 74 нь хүү, 74 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн хүүхдийн тоо 20 буюу 15.6 хувиар буурсан байна.1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2, гэрийн төрөлт болон  эхийн эндэгдэл гараагүй байна.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 4 сарын байдлаар 56 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 буюу 16.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2020 оны 4 дугаар сард өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар, 2019 оны жилийн эцсээс 2.0 хувиар өсөж, өмнөх сараас 0.8 хувиар буурсан байна.

VI. Төсөв санхүү, банк

2020 оны эхний 4 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 3497.7 сая төгрөг, гүйцэтгэлээр 4327.8 сая төгрөг болж 123.7 хувийн биелэлттэй байна. Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 8227.8 сая төгрөг, гүйцэтгэлээр 7531.4 сая төгрөг болж 91.5 хувийн гүйцэтгэлтэй байна. 2020 оны 4 сарын байдлаар авлагын үлдэгдэл  73.3 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 120.3 сая төгрөг байна.

VII. Мал аж ахуй

2020 оны төллөх насны 211864 хээлтэгч малаас эхний 4 сард 145632 мал буюу төллөх насны хээлтэгчийн 68.7 хувь нь төллөсөнөөр өмнөх оны мөн үеийнхээс 44447 буюу 43.9 хувиар өссөн байна. 2020 оны эхний 4 сарын байдлаар 797 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс  хээлтэгч 224, хээлтүүлэгч 6, таваарын мал 567 байна.

 VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 оны эхний 4 сарын байдлаар 24043.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5260.7 сая төгрөг буюу 28.0 хувиар өсч, 21795.6 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 472.3 сая төгрөг буюу 2.2 хувиар өссөн байна.

                                                                                                                     


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 03-р сарын 25-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1220

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1717

Цагаан будаа, кг 

2367

Ноолуур,  кг

65000

Боодолтой өвс 25 кг

11000

Шингэн сүү 1л

-

Бензин, А92

1837

Бензин, А80

1773

Дизелийн түлш 

2510