Говьсүмбэр аймгийн 2020 оны 3 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 15. 06 цаг 11 минут

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 175, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 136 байгаагийн 76 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 98 буюу 72.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Гуравдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 13 ажлын байрны захиалга ирж, 12 иргэн үүнээс 5 эмэгтэй ажилд зуучлагдсан байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 3 сарын байдлаар 97 эх амаржиж, 97 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 6 буюу 6.6 хувиар, төрсөн хүүхдийн тоо 7 буюу 7.7 хувиар өссөн байна. Нас баралт 14, бүртгүүлсэн гэр бүл 9, цуцалсан гэр бүл 4 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 7 буюу 33.3 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 7 буюу 43.8 хувиар, цуцалсан гэр бүл 1 буюу 20.0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 3 сарын байдлаар 4902 хүнд 647.7 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд  949 хүн буюу 24.0 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 50.5 сая төгрөг буюу 8.5 хувиар  тус тус өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2020 оны эхний 3 сарын байдлаар 1566 хүн хамруулж 326.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 66 хүн буюу 4.0 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 26.8 сая төгрөг буюу 9.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2020 оны эхний 3 сарын байдлаар 3336 хүн хамруулж 321.5 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 1015 хүн буюу 43.7 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 23.6 сая төгрөг буюу 7.9 хувь өссөн үзүүлэлттэй байна.

 

II.2 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын мэдээгээр 200 байгууллагын 4298 даатгуулагч иргэн, үүнээс 269 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 311 даатгуулагчийн дундаж цалин 1026.0 мянган төгрөг, төсөвт 54 байгууллагын 1510 даатгуулагчийн дундаж цалин 1096.8 мянган төгрөг, 4 Хувьцаат Компаний 594 даатгуулагчийн дундаж цалин  1099.5 мянган төгрөг, 115 ХХКомпаний 1526 даатгуулагчийн дундаж цалин 968.2 мянган төгрөг, бусад 16 аж ахуйн нэгж байгууллагын 88 даатгуулагчийн дундаж цалин 669.4 мянган төгрөг боллоо.

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 3 сарын байдлаар 102 эх амаржиж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 6 төрөлт буюу 5.5 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 103 үүнээс 55 нь хүү, 48 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн хүүхдийн тоо 6 буюу 2.8 хувиар буурсан байна. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2, гэрийн төрөлт болон  эхийн эндэгдэл гараагүй байна.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2020 оны эхний 3 сарын байдлаар 50 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 буюу 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2020 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар, 2019 оны жилийн эцсээс 2.8 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус  өссөн байна.

 VI. Төсөв санхүү, банк

2020 оны эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 4988.5 сая төгрөг, гүйцэтгэлээр 5903.3 сая төгрөг болж 118.3 хувийн биелэлттэй байна. Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 6546.3 сая төгрөг, гүйцэтгэлээр 4760.0 сая төгрөг болж 72.7 хувийн гүйцэтгэлтэй байна.  2020 оны 3 сарын байдлаар авлагын үлдэгдэл  71.0 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 99.4 сая төгрөг байна.

VII. Мал аж ахуй

2020 оны төллөх насны 211864 хээлтэгч малаас эхний 3 сард 45830 мал буюу төллөх насны хээлтэгчийн 21.6 хувь нь төллөсөнөөр өмнөх оны мөн үеийнхээс 15282 буюу 50.0 хувиар өссөн байна. 2020 оны эхний 3 сарын байдлаар 515 толгой том мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс  хээлтэгч 108, хээлтүүлэгч 25, таваарын мал 382 байна. Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувь 0.11 байсан болно. Гарсан 45830 төлөөс 45327 буюу 98.9 хувь нь бойжиж байна.

 

 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 03-р сарын 25-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1220

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1717

Цагаан будаа, кг 

2367

Ноолуур,  кг

65000

Боодолтой өвс 25 кг

11000

Шингэн сүү 1л

-

Бензин, А92

1837

Бензин, А80

1773

Дизелийн түлш 

2510