Дэлхий нийтийг түгшээж буй коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж хандив өглөө

Нийтэлсэн: 2020 он 03 сар 18. 10 цаг 25 минут

АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
ХАНДИВ ӨГЛӨӨ

Дэлхий нийтийг түгшээж буй коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж Говьсүмбэр аймгийн Онцгой комисст албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив өргөсөөр байна.
Өнөөдөр /2020.03.11/ Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтсээс 20 ширхэг амны хаалт /маск/, 40 ширхэг амин дэм /витамин/ болон тавин мянган /50,000/ төгрөгийг аймгийн Онцгой комисст хандивлалаа.
Тус хандивыг аймгийн Статитикийн хэлтсийн дарга Л.Мөнгөнцэцэг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батсуурьт гардуулан өглөө.
Шинжлэх ухааны арга зүйгээр мэдээлэл, судалгааний нарийвчилсан бодит тоо баримтыг тооцолдог аймгийн Статистикийн хамт олонд ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 03-р сарын 25-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1220

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1717

Цагаан будаа, кг 

2367

Ноолуур,  кг

65000

Боодолтой өвс 25 кг

11000

Шингэн сүү 1л

-

Бензин, А92

1837

Бензин, А80

1773

Дизелийн түлш 

2510