Говьсүмбэр аймгийн 2019 оны 10 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 15. 09 цаг 15 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 206, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 143 байгаагийн 75 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11 буюу 7.1 хувиар,  өмнөх сараас 72 буюу 33.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.  Аравдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 59 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард 60 иргэн ажилд зуучлагдсаны 16 буюу 26.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучлуулсан иргэд өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар буурсан болно. 

I.2 Ердийн хөдөлгөөн
Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 10 сарын байдлаар 361 эх амаржиж, 366 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 31 буюу 7.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо 27 буюу 6.9 хувиар тус тус буурсан байна. Нас баралт 65, бүртгүүлсэн гэр бүл 62, цуцалсан гэр бүл 21  байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 6 буюу 40.0 хувиар өсч, нас баралт 8 буюу 10.9 хувиар,  бүртгүүлсэн гэр бүл 9 буюу 15.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 8 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 314 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 181 хүнээр буюу 36.6 хувиар буурсан.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2019 оны эхний 10 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 9470.0 сая төгрөг, зарлага 9754.1 сая төгрөг болсон байна. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 139.1 хувьтай, зарлагын гүйцэтгэл 98.3 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 10 сарын байдлаар 6815 хүнд 1739.6 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 405 хүн буюу 6.3 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 97.5 сая төгрөг буюу 5.9 хувиар  өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2102 хүн хамруулж 1038.1 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 32 хүн буюу 1.5  хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмж 51.7  сая төгрөг буюу 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 4713 хүн хамруулж 701.5 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 437 хүн буюу 10.2 хувиар, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 45.8 сая төгрөг буюу 7.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 11-р сарын 20-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

9000

Хонины мах, кг

6000

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2275

Ноолуур,  кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1800

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2580