Говьсүмбэр аймгийн 2019 оны 9 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 02 цаг 45 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 303, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 215 байгаагийн 104 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 45 буюу 26.5 хувиар,  өмнөх сараас 32 буюу 17.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Есдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 109 ажлын байрны захиалга иржээ.

Тайлант сард 22 иргэн ажилд зуучлагдсан байна.  Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт шинээр бүртгүүлсэн 91 үүнээс 35 эмэгтэй, бүртгэлээс хасагдсан 60 үүнээс 30 эмэгтэй байна.

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 9 сарын байдлаар 337 эх амаржиж, 2018 оны мөн үетэй харьцуулахад 20 буюу 5.6 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 339 үүнээс 176 нь хүү, 163 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс амьд төрсөн хүүхэд 17 буюу 4.8 хувиар буурсан байна.

0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдэл болон 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 11-р сарын 06-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

9000

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2275

Ноолуур,  кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1600

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2447