Говьсүмбэр аймгийн 2019 оны 8 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 13. 01 цаг 11 минут

Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 8 сарын байдлаар 285 эх амаржиж, 289 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 33 буюу 10.8 хувиар, төрсөн хүүхдийн тоо 30 буюу 9.4 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 46, бүртгүүлсэн гэр бүл 48, цуцалсан гэр бүл 19 байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 6 буюу 46.1 хувиар өсч, нас баралт 8 буюу 14.8 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 15 буюу 23.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 3 хүүхэд үрчлэгдсэн. 242 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 132 хүнээр буюу 35.3 хувиар буурсан байна.

 

 

2019/8

 

ГАРЧИГ

 

 

I. Нийгмийн байдал..........................................................................................................

II. Нийгмийн даатгал, халамж….....................................................................................

III. Эрүүл мэнд ................................................................................................................

IV. Гэмт хэрэг ..................................................................................................................

V. Үнэ................................................................................................................................

VI. Төсөв...........................................................................................................................

VII. Хөдөө аж ахуй ...........................................................................................................

VIII. Аж үйлдвэр ..............................................................................................................

IX. Цаг уур.........................................................................................................................

Хавсралт...........................................................................................................................

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

 

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 272, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 183 байгаагийн 99 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 91 буюу 25.1 хувиар буурч,  өмнөх сараас 42 буюу 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Наймдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 20 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард 20 иргэн ажилд зуучлагдсаны 9 буюу 40.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучлуулсан иргэд өмнөх оны мөн үеэс 23.1 хувиар буурсан болно.

 

Зураг I.1.Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэн, жил бүрийн тайлант сарын эцэст

Ажил хайгч ажилгүй иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл 15-24 насны 55, 25-34 насны 59, 35-44 насны 40,  45-54 насны 21, 55 түүнээс дээш насны 8 иргэн байна.

 

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 8 сарын байдлаар 285 эх амаржиж, 289 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 33 буюу 10.8 хувиар, төрсөн хүүхдийн тоо 30 буюу 9.4 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 46, бүртгүүлсэн гэр бүл 48, цуцалсан гэр бүл 19 байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 6 буюу 46.1 хувиар өсч, нас баралт 8 буюу 14.8 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 15 буюу 23.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 3 хүүхэд үрчлэгдсэн. 242 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 132 хүнээр буюу 35.3 хувиар буурсан байна.

Зураг I.2.Төрсөн хүүхдийн тоо, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

 

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2019 оны эхний 8 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 8126.5 сая төгрөг, зарлага 7836.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 1,604.5 сая төгрөгөөр буюу 24.6 хувиар, зарлага 797.2 сая төгрөгөөр буюу 11.3 хувиар өсcөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 157.3 хувьтай, зарлагын гүйцэтгэл 99.5 хувьтай байна.

 

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 8 сарын байдлаар 6136 хүнд 1404.5 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 539 хүн буюу 9.6 хувиар нэмэгдэж, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 81.3 сая төгрөг буюу 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 1879 хүн хамруулж 825.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 17 хүн буюу 0.9 хувиар бага, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 36.7 сая төгрөг буюу 4.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 4257 хүн хамруулж 579.3 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 556 хүн буюу 15.0 хувиар, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 44.6 сая төгрөг буюу 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 

II.3 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын мэдээгээр 206 байгууллагын 4414 даатгуулагч иргэн, үүнээс 351 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон  нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 315 ажилтны дундаж цалин 999.9 мянган төгрөг,  төсөвт 54 байгууллагын 1488 ажилтны дундаж цалин  978.6 мянган төгрөг, 2 Хувьцаат Компаний 579 ажилтны дундаж цалин  1651.5 мянган төгрөг, 116 ХХКомпаний 1547 ажилтны дундаж цалин 937.3 мянган төгрөг, бусад 23 аж ахуйн нэгж байгууллагын 134 ажилтны дундаж цалин  562.5 мянган төгрөг боллоо.

 

Зураг II.1.Нийгмийн даатгалын даатгуулагчийн тоо, 2019 оны эхний 8 сарын байдлаар

 

 

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2019 оны эхний 8 сарын байдлаар 297 эх амаржиж, 2018 оны мөн үетэй харьцуулахад 22 тохиолдлоор буюу 6.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 298 үүнээс 156 нь хүү, 142 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс амьд төрсөн хүүхэд 20 тохиолдлоор буюу 6.3 хувиар буурсан байна.

0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4,  эхийн болон 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.  

Зураг III.1. Амаржсан эх, амьд төрсөн хүүхэд, жил бүрийн  эхний 8 сарын байдлаар

Халдварт өвчин эхний 8 сарын байдлаар 119 буюу 10000 хүн амд 71.4 хүн байгаа нь өмнөх оны мөн үеэс 46 тохиолдлоор буурсан.

 

Зураг III.2.Нас баралт, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

Он гарсаар давхардсан тоогоор 63368 хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2740 хүнээр буюу 13.1 хувиар, 3223 өвчтөн эмчлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 180 хүнээр буюу 5.3 хувиар тус тус буурсан байна. Түргэн тусламжийн дуудлага 3905,  халдварт өвчин 119 бүртгэгдсэн байна.

Зураг III.3.Амьгүй төрсөн хүүхэд болон нялхасын эндэгдэл, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

 

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 8 сарын байдлаар 105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 буюу 9.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Зураг IV.1.Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

            Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэргийн тоо буурахад хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 33.3 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

            Илрээгүй гэмт хэрэг 48 байгаа нь өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өссөн. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь 50.0 болсон нь өмнөх оны мөн үеэс 22.2  пунктээр буурсан үзүүлэлттэй  байна.

            Гэмт хэргийн улмаас 54 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар буурсан байна.                                                                                                                       

 

Зураг IV.2.Гэмт хэргийн ангилал, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 178.4 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 66.2 сая төг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирлын хэмжээ 2.4 дахин, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.4 дахин буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны эхний 8 сарын байдлаар давхардсан тоогоор 540 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өссөн байна.

Нийт гэмт хэргийн 74.3 хувь буюу 78 нь Сүмбэр суманд, 14.3 хувь буюу 15 нь Шивээговь суманд, 11.4 хувь буюу 12 нь Баянтал суманд гарсан байна.  Зураг IV.3.Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо жил бүрийн эхний 8 сарын байдлаар:

V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар, 2018 оны жилийн эцсээс 5.3 хувиар тус тус өсч, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.

 

Хүснэгт V.1.Хэрэглээний үнийн индекс, 2019 оны 8 дугаар сард, бүлгийн дүнгээр

 

Бараа  үйлчилгээний бүлэг

 

 

 

Ерөнхий индекс

106.6

105.3

99.9

Хүнсний бараа, ундаа, ус

113.1

114.1

97.3

Согтууруулах ундаа, тамхи

107.3

104.4

      100.0

Хувцас, бөс бараа, гутал

103.1

102.7

100.1

Орон сууц, ус, цахилгаан, түлш

105.2

         103.6

100.0

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа

108.4

104.9

101.0

Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ

101.2

100.7

100.0

Тээвэр

101.3

97.8

100.1

Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ

      99.3

99.1

99.9

Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ

102.7

100.4

100.1

Боловсролын үйлчилгээ

111.6

111.6

111.6

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байр

104.1

100.0

100.0

Бусад бараа, үйлчилгээ

111.1

105.0

    100.1

 

Эх үүсвэр:Үндэсний статистикийн хорооны сарын мэдээ

 

VI. Төсөв санхүү

2019 оны эхний 8 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 9,748.0

сая төгрөг, гүйцэтгэлээр 10,767.2 сая төгрөг болж 110.5 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө  9,748.0 сая төгрөг, гүйцэтгэлээр 10,679.1 сая төгрөг болж  109.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

2019 оны эхний 8 сарын байдлаар авлагын үлдэгдэл 75.7 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 198.1 сая төгрөг байна.

Зураг VI.1.Орон нутгийн төсвийн орлого, зарлага, жил бүрийн эхний 8 сарын байдлаар, сая төгрөгөөр

VII. Мал аж ахуй, газар тариалан

Аймгийн хэмжээнд төллөх насны нийт 203579  хээлтэгчийн  156575 буюу 76.9 хувь нь төллөсөн  байна. Төл бойжилт 98.4 хувьтай байна. 2019 оны эхний 8 сарын байдлаар 2804 толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 10.9 дахин бага байна. Том малын зүй бус хорогдлын 22.6 хувь нь хээлтэгч мал байна.

Зураг VII.1.Төллөсөн хээлтэгч, жил бүрийн эхний 8 сарын байдлаар, толгойгоор

Зураг VII.2.Хорогдсон хээлтэгч, жил бүрийн эхний 8 сарын байдлаар, толгойгоор

2019 оны байдлаар аймгийн хэмжээнд нийт 49.8 га талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалсан байна. Тариалсан талбайн мэдээг өмнөх оны мөн үетэй  харьцуулбал төмс 2.74 га талбайгаар буюу 17.0 хувиар, хүнсний ногоо 5.82 га талбайгаар буюу 44.8 хувиар тэжээлийн ургамал 1.0 га талбайгаар буюу 8.3 хувиар нэмэгдсэн байна.

Зураг VII.3.Тариалсан талбай, 2018, 2019 оны байдлаар, га

 

2019 оны 8 дугаар сарын байдлаар  3.2 га талбайгаас 37.3 тонн  төмс, хүнсний ногоо хурааснаас, төмс 15 тонн, хүнсний ногоо 22.3 тонныг тус тус хурааж авсан байна. Сүмбэр сум нийт ургацын 78.4 хувийг, Шивээговь сум 21.4 хувийг, Баянтал сум 0.2 хувийг хураасан байна.

 

VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2019 оны эхний 8 сарын байдлаар 30.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар өсч, оны үнээр 34.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3.6 тэрбум төгрөг буюу 11.8 хувиар өслөө.

Шивээ-Овоо ХК  нийт бүтээгдэхүүний 91.4 хувь буюу 27.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 95.7 хувь буюу 33.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Зураг VIII.1.Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, салбараар, жил бүрийн эхний 8 сарын байдлаар, сая төгрөгөөр

     III. 8-р сарын 1-нээс 8-р сарын 31-ныг хүртлэх өнгөрсөн сарын цаг агаарын тойм мэдээ

Хур тундас:  05, 06, 08, 09, 12, 13, 14, 15, 19, 20, 23, 25-ны өдрүүдэд бороо орж, нийт 39.0 мм тунадастай байв.

Салхи: Энэ сард ихэнхи хугацаанд салхи 3-8 м/сек, зарим үед 10-12 м/сек  салхитай байв.

Агаарын температур: Агаарын дундаж температур 1-р арав хоногийн эхээр 23-28 градус бусад хугацаанд 13-18 градус, өдөртөө 1-р 10 хоногийн эхэн болон 3-р 10 хоногийн сүүлээр 27-32 градус бусад үед 18-23 градус дулаан байв.

ЕСДҮГЭЭР  САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температурын сарын дундаж нь 8-13 градус дулаан буюу олон жилийн дунджаас дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр сэрүүсч  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэс сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Энэ сард  олон жилийн  дунджаас бага хур тунадас орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

            

 

 

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

 

 

 

 

 

 

 

Үзүүлэлт

Хэмжих нэгж

2018 I-VIII

2019 I-VIII

 

 

Нийгмийн статистик

 

Амьд төрсөн хүүхэд

хүүхэд

318

       298

93.7

 

Ажил хайгч ажилгүй иргэд, сарын эцэст

хүн

217

183

84.3

 

Халдварт өвчнөөр өвчлөгсөд

хүн

       165    

       119

72.1

 

Бүртгэгдсэн гэмт хэрэг

хүн

      116 

       105

90.5 

 

 Эдийн засгийн статистик

 

Орон нутгийн төсвийн орлого

сая.төг

9014.3

10767.6

119.5

 

Орон нутгийн төсвийн зарлага

сая.төг

9153.1

10679.1

116.7

 

Авлага

сая.төг

43.6

75.7

173.6

 

Өглөг

сая.төг

120.7

198.1

164.1

 

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэлт

сая.төг

28044.7   

30197.6

107.7

 

 

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн

борлуулалт 

сая.төг

30902.9

34564.7

111.8

 

Төллөсөн хээлтэгч

толгой

141843  

156575

110.4

 

Гарсан төл

толгой

142803

157130

110.0

 

Хорогдсон төл

толгой

21605

2562

11.9

 

Бойжсон төл

толгой

121198

154568

127.5

 

Том малын зүй бусын хорогдол

толгой

 30674

2804

 9.1

 

           
                           

 

 

 

 

 

 

 

I.1 АЖЛЫН БАЙРНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД, жил бүрийн 8 сарын байдлаар

Үзүүлэлтүүд

2018 VIII

2019 VIII

 

Ажил хайгч иргэд, сарын эцэст                

                                  Үүнээс: эмэгтэй

Ажил хайгч ажилгүй иргэд, сарын эцэст

363

203

217

272

161

183

74.9

79.3

           84.3

Үүнээс: эмэгтэй

121

99

81.8

Ажлын байрны захиалга

30

                 20

66.7

Ажилд зуучлагдсан иргэд

26

20

76.9

Үүнээс: эмэгтэй

11

9

81.8

 

   Эх үүсвэр: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээ

 

I.2 ЕРДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ  ҮЗҮҮЛЭЛТҮҮД, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

Үзүүлэлтүүд

2018 I-VIII

2019 I-VIII

 

Амаржсан эх

Төрсөн хүүхэд

318

319

285

289

86.6

90.6

Үрчлэгдсэн хүүхэд

2

3

150.0

Бүртгүүлсэн гэр бүл

63

48

76.2

Цуцалсан гэр бүл

Нас баралт

Шилжин ирсэн

13

54

                         374

19

46

242

146.2

85.2

64.7

 

    Эх үүсвэр: Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээ

 

II.1 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

Сангийн төрөл

2018 I-VIII

2019 I-VIII

 

НД-ын сангийн орлого, сая.төг

6522.0

8126.5

124.6

НД-ын сангийн зарлага, сая.төг

7039.5

7836.7

111.3

 

    Эх үүсвэр: Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээ

 

   II.2 НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД  ХАМРАГДСАН ХҮН, ОЛГОСОН ТЭТГЭВЭР,       ТЭТГЭМЖ, жил бүрийн эхний 8 сарын байдлаар, сая төгрөгөөр

Үзүүлэлт

2018 I-VIII

2019 I-VIII

 

Хүн  

Мөнгөн дүн

Хүн

Мөнгөн дүн

Хүн

Мөнгөн дүн

Нийгмийн халамжийн сангийн дүн

5 597

1 323.2

6 136

1 404.5

109.6

106.1

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж

1 896

788.5

1 879

825.2

99.1

104.7

 

Халамжийн тэтгэвэр

250

273.7

248

316.9

99.2

115.8

 

Нөхцөлт мөнгөн тэтгэмж

1 646

514.7

1 631

508.3

99.1

98.8

Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлт тусламж

3 701

534.7

4 257

579.3

115.0

108.3

 

Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж, насны хишиг

1 363

157.3

1 670

182.1

122.5

115.8

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж

81

17.8

151

20.8

186.4

116.9

 

Нийгмийн халамжийн үйлчилгээ

694

62.9

825

71.6

118.9

113.8

 

Нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт тусламж мөнгөн тусламж

294

121.8

303

124.1

103.1

101.9

 

Алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж

6

7.0

7

8.7

116.7

124.3

 

Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж

1 263

167.9

1 301

172.0

104.3

102.4

 

 Эх үүсвэр: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээ

 

 

   III.1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД, жил бүрийн эхний 8 сарын байдлаар

Үзүүлэлт

2018 I-VIII

2019 I-VIII

 

Төрсөн эх

319

297

93.1

Амьд төрсөн хүүхэд

318

298

93.7

Эрэгтэй

160

156

97.5

Эмэгтэй

158

142

89.9

Амьгүй төрсөн хүүхэд

1

3

300.0

Нийт нас баралт

38

36

94.7

Эмнэлгийн нас баралт

6

8

133.3

Хоног болоогүй нас баралт

2

3

150.0

0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл

0

4

*

1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл

1

0

*

Эмчлэгдсэн өвчтөн

3 403

3 223

94.7

Амбулаторийн үзлэг

72 897              

63 368

86.9

Халдварт өвчин

165

119

72.1

   Эх үүсвэр: Эрүүл мэндийн газрын мэдээ

 

IV.1 ЭРҮҮГИЙН БОЛОН ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ , жил бүрийн эхний 8 сарын байдлаар, төрлөөр


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 18-ны байдлаар

Үзүүлэлт

2018 I-VIII

2019 I-VIII

 

Бүртгэгдсэн гэмт хэрэг

116

105

90.5

Хүний амьд явах эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг

67

43

64.2

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

37

44

118.9

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

Бусад

9

 

3

10

 

8

111.1

 

266.7

Гэмт хэрэгт холбогдогсод

84

63

75.0

15 хүртэлх насны

1

2

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467