2019 оны 8 дугаар сарын “Ажиллах хүчний судалгаа”-нд 30 өрх хамрагдлаа

Нийтэлсэн: 2019 он 08 сар 30. 09 цаг 18 минут

2019 оны 8 дугаар сарын “Ажиллах хүчний судалгаа”-нд Сүмбэр сумын 4-р багийн 10 өрх давтан, Сүмбэр сумын 2-р багийн 10 өрх, Шивээговь сумын 2-р багийн 10 өрх тус тус шинээр сонгогдож нийт 30 өрх хамрагдлаа. 
Судалгаанд сонгогдсон айл, өрхүүдэд судалгааны ач холбогдлыг танилцуулж, ХАОС-2020 оны ээлжит тооллого, Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн талаарх зарим тоон мэдээллийг өгч, судалгааны мэдээллийг цуглуулан ажиллалаа.
Ажиллах хүчний судалгаа нь хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулах, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулж, төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг үнэн бодит, тоо мэдээллээр хангахад чиглэсэн чухал ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ач холбогдлыг ойлгож, үнэн бодит мэдээлэл өгсөн нийт өрхийн гишүүд болон судалгааны хөтчөөр ажилласан Сүмбэр сумын 4-р багийн Засаг дарга Т.Одгэрэл, Шивээговь сумын 2-р багийн Засаг дарга С.Отгонбаатар, Сүмбэр сумын 2-р багийн нийгмийн ажилтан Д.Саранцэцэг нартаа талархал илэрхийлье.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

7000

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467