Говьсүмбэр аймгийн 2019 оны 7 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 15. 02 цаг 09 минут

НАЙМДУГААР  САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температурын сарын дундаж нь 15-20 градус буюу уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй.  Бусад хугацаанд шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.  Энэ сард  олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна

Нэгдүгээр арав хоногийн сүүлч үе болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

II.1 Нийгмийн даатгал

            2019 оны эхний 7 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 6593.9 сая төгрөг, зарлага 6815.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 742.5 сая төгрөгөөр буюу 12.7 хувиар, зарлага 669.7 сая төгрөгөөр буюу 10.9 хувиар өсcөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 147.0 хувьтай, зарлагын гүйцэтгэл 98.8 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 7 сарын байдлаар 5986 хүнд 1253.6 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 428 хүн буюу 7.7 хувиар нэмэгдэж, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 71.3 сая төгрөг буюу 6.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 1853 хүн хамруулж 718.9 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 43 хүн буюу 2.3 хувиар бага, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 35.8 сая төгрөг буюу 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 4133 хүн хамруулж 534.7 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 471 хүн буюу 12.9 хувиар, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 35.5 сая төгрөг буюу 7.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 11-р сарын 06-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

9000

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2275

Ноолуур,  кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1600

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2447