Говьсүмбэр аймгийн 2019 оны 6 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 10. 05 цаг 53 минут

II.1 Нийгмийн даатгал

            2019 оны эхний 6 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 5946.8 сая төгрөг, зарлага 5867.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 815.8 сая төгрөгөөр буюу 15.9 хувиар, зарлага 616.9 сая төгрөгөөр буюу 11.8 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 153.7 хувьтай, зарлагын гүйцэтгэл 99.1 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 6 сарын байдлаар 5625 хүнд 1108.9 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 167 хүн буюу 3.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 75.9 сая төгрөг буюу 7.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 1764 хүн хамруулж 614.5 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 71 хүн буюу 3.9 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 35.3 сая төгрөг буюу 6.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 3861 хүн хамруулж 494.4 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 238 хүн буюу 6.6 хувиар, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 40.1 сая төгрөг буюу 8.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2019 оны эхний 6 сарын байдлаар 24.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар, оны үнээр 27.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөг буюу 11.6 хувиар өслөө. Шивээ-Овоо ХК  нийт бүтээгдэхүүний 90.3 хувь буюу 22.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 94.9 хувь буюу 25.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 06-р сарын 26-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

11000

Хонины мах, кг

8500

Ямааны мах, кг

7500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2383

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1940

Бензин, А80

1840

Дизелийн түлш 

2467