"Говьсүмбэр аймгийн хөдөө аж ахуй - 2018" танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 01. 00 цаг 40 минут

2018 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 427460 толгой мал тоолуулснаас:

  • Адуу    20591 толгой
  • Үхэр     14004 толгой
  • Тэмээ    1064 толгой
  • Хонь  208084 толгой
  • Ямаа 183717 толгой тоологдлоо.

Нийт малын 4.8 хувийг  адуу, 3.3 хувийг үхэр, 0.2 хувийг тэмээ, 48.7 хувийг хонь, 43.0 хувийг ямаа эзэлж байна. 

Сүргийн бүтцийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал тэмээ өмнөх оны мөн үеийн түвшинд, хонь 1.9 пунктээр нэмэгдэж, адуу, үхэр, ямаа 0.1-1.5 пунктээр тус тус буурсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мал нийт дүнгээрээ 2.5 хувиар буурсан бөгөөд үүнээс адуу 7.5 хувиар, үхэр 6.0 хувиар, ямаа 5.8 хувиар тус тус буурсан бол тэмээ 14.5 хувиар, хонь 1.4 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

7000

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467