Говьсүмбэр аймгийн 2019 оны 5 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 14. 09 цаг 57 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 308, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 201 байгаагийн 100 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 87 буюу 30.2  хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тавдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 53 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан 12 иргэний 6 эмэгтэй байна.

Ажил хайгч ажилгүй иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл 15-24 насны 50, 25-34 насны 68, 35-44 насны 45, 45-54 насны 26 , 55 түүнээс дээш насны 12 иргэн байна.

I.2 Ердийн хөдөлгөөн      

       Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 5 сарын байдлаар 158 эх амаржиж, 159   хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 47 буюу 22.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо 47 буюу 22.8 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 35, бүртгүүлсэн гэр бүл 26, цуцалсан гэр бүл 10 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 3 буюу 9.3 хувиар өсч, бүртгүүлсэн гэр бүл 17 буюу 39.5 хувиар, цуцалсан гэр бүл 1 буюу 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 2 байна. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 153 хүн шилжин ирснийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 100 буюу 39.5 хувиар буурчээ.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2019 оны эхний 5 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 4759.2 сая төгрөг, зарлага 4937.6 сая төгрөг болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 57.3 хувиар, зарлагын гүйцэтгэл 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 5 сарын байдлаар 5232 хүнд 894.1 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 30 хүн буюу 0.6 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж 63.3 сая төгрөг буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2019 оны эхний 5 сарын байдлаар 1700 хүн хамруулж 512.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 57 хүн буюу 3.2 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 32.9 сая төгрөг буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2019 оны эхний 5 сарын байдлаар 3532 хүн хамруулж 382.0 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 87 хүн буюу 2.5 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 30.6 сая төгрөг буюу 8.7 хувь өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны эхний 5 сарын мэдээгээр 195 байгууллагын 4486 даатгуулагч иргэн, үүнээс 355 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 315 даатгуулагчийн дундаж цалин 1092.4 мянган төгрөг, төсөвт 54 байгууллагын 1515 даатгуулагчийн дундаж цалин 906.6 мянган төгрөг, 2 Хувьцаат Компаний 589 даатгуулагчийн дундаж цалин  1616.8 мянган төгрөг, 109 ХХКомпаний 1598 даатгуулагчийн дундаж цалин 1095.1 мянган төгрөг, бусад 19 аж ахуйн нэгж байгууллагын 114 даатгуулагчийн дундаж цалин 680.4 мянган төгрөг боллоо.

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 5 сарын байдлаар 167 эх амаржиж, 2018 оны мөн үетэй харьцуулахад 40 буюу 19.3 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 168 үүнээс 96 нь хүү, 72 нь охин байна. 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4, 1-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл болон  эхийн эндэгдэл гараагүй.                      

Халдварт өвчин эхний 5 сарын байдлаар 91 буюу 10000 хүн амд 59.1 байгаа нь өмнөх оны мөн үеэс 34 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

Он гарсаар давхардсан тоогоор 41855 хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 4877 хүнээр буюу 9.9 хувиар, 2132 өвчтөн эмчлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 76 хүнээр буюу 3.4 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний 5 сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 2620 бүртгэгдсэн байна.  

Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 06-р сарын 26-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

11000

Хонины мах, кг

8500

Ямааны мах, кг

7500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2383

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1940

Бензин, А80

1840

Дизелийн түлш 

2467