2019 оны 04 дүгээр сарын аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 11 цаг 04 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 266, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 193 байгаагийн 96 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 43 буюу 48.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дөрөвдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 32 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан иргэд 17, үүнээс 7 нь эмэгтэй байна.

I.2 Ердийн хөдөлгөөн     

       Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 4 сарын байдлаар 127 эх амаржиж, 127   хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 47 буюу 27.0 хувиар, төрсөн хүүхдийн тоо 48 буюу 27.4 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 34, бүртгүүлсэн гэр бүл 25, цуцалсан гэр бүл 5 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 6 буюу 24.0 хувиар өсч, бүртгүүлсэн гэр бүл 13 буюу 34.2 хувиар, цуцалсан гэр бүл 3 буюу 37.5 хувиар буурсан байна. Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 2 байна. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 79 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 2.7 дахин буурсан байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 4 сарын байдлаар 4815 хүнд 737.2 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 124 хүн буюу 2.5 хувиар буурсан, олгосон тэтгэвэр, тэтгэмж 77.2 сая төгрөг буюу 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 1552 хүн хамруулж 404.9 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 66 хүн буюу 4.1 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 39.0 сая төгрөг буюу 10.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 3263 хүн хамруулж 332.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 58 хүн буюу 1.7 хувиар буурч, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 38.1 сая төгрөг буюу 12.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

II.3 Дундаж цалин

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны эхний 4 сарын мэдээгээр 197 байгууллагын 4413 даатгуулагч иргэн, үүнээс 307 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 319 даатгуулагчийн дундаж цалин 1092.0 мянган төгрөг, төсөвт 54 байгууллагын 1457 даатгуулагчийн дундаж цалин 901.4 мянган төгрөг, 2 Хувьцаат Компаний 607 даатгуулагчийн дундаж цалин  1681.0 мянган төгрөг, 111 ХХКомпаний 1609 даатгуулагчийн дундаж цалин 1158.5 мянган төгрөг, бусад 19 аж ахуйн нэгж байгууллагын 114 даатгуулагчийн дундаж цалин 679.6 мянган төгрөг боллоо.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

7000

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467