Говьсүмбэр аймгийн 2019 оны 3 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 11. 07 цаг 28 минут

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 3 сарын байдлаар 3953 хүнд 597.2 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 293 хүн буюу 8.0 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж 73.1 сая төгрөг буюу 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 1632 хүн хамруулж 299.4 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 102 хүн буюу 6.7 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 24.6 сая төгрөг буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2321 хүн хамруулж 297.9 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 191 хүн буюу 8.9 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 48.5 сая төгрөг буюу 19.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 VI. Төсөв санхүү

2019 оны эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 3613.3 сая төгрөг, гүйцэтгэлээр 3418.2 сая төгрөг болж 94.6 хувийн биелэлттэй байна. Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 5175.6 сая төгрөг, гүйцэтгэлээр 3420.5 сая төгрөг болж 66.1 хувийн гүйцэтгэлтэй байна. 2019 оны эхний 3 сарын байдлаар авлагын үлдэгдэл 30.0 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 115.9 сая төгрөг байна.

VII. Мал аж ахуй

Аймгийн хэмжээнд 2019 онд төллөх насны нийт 203579 хээлтэгч малаас эхний 3 сард 30548 хээлтэгч мал төллөж өмнөх оны мөн үеийнхээс 46.7 хувиар өссөн  үзүүлэлттэй байна. Мал төллөлт 15.1 хувьтай байна. Эхний эхний 3 сарын байдлаар 145 толгой том мал зүй бусаар хорогдсоныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 149.3 дахин буурсан байна.  

 

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын агаарын дундаж температур 2-7 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.Энэ сард орох хур тунадас нь уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.  Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

7000

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467