Говьсүмбэр аймгийн 2018 оны статистикийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 09. 08 цаг 50 минут

  1. ХҮН АМ, ӨРХ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

1.1. 2018 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 17489 хүн, үүнээс эрэгтэй 8766, эмэгтэй 8723 хүнтэй боллоо. Өмнөх онтой харьцуулбал хүн ам 90, үүнээс эрэгтэй 43, эмэгтэй 47 -оор буюу хүн ам дүнгээрээ болон хүйсээрээ 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Нийт хүн амын 50.1 хувийг эрэгтэйчүүд, 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийт хүн амын 33.8 хувийг 0-14 насны хүүхэд, 60.2 хувийг 15-59 насны хүмүүс, 6.0 хувийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Насны бүлгээс харахад 70 ба түүнээс дээш настан 392, 80 ба түүнээс дээш настан 120, 90 ба түүнээс дээш настан 19 тоологдлоо. Дээрх үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал 70 ба түүнээс дээш настан 6.2 хувиар, 80 ба түүнээс дээш настан 5.2 хувиар, 90 ба түүнээс дээш настан 5.5 хувиар тус тус өссөн байна.

Манай аймгийн иргэдээс гадаадад 6 ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 290 иргэн бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 134 буюу 46.2 хувь нь эрэгтэйчүүд, 156  буюу 53.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Өмнөх онтой харьцуулбал гадаадад суугаа иргэд 55.9 хувиар, үүнээс эрэгтэйчүүд  52.3 хувиар, эмэгтэйчүүд 59.2 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарлаа.

Тайлант онд 5388 өрх тоологдсон нь өмнөх оноос 24 өрхөөр буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт өрхөөс 3167 буюу 58.8 хувь нь аймгийн төвд, 944 буюу 17.5 хувь нь сумын төвд,  1277 өрх буюу 23.7 хувь нь хөдөөд байршиж байгаа бөгөөд нийт өрхөөс 10 буюу түүнээс дээш ам бүлтэй өрх 17 тоологдлоо.

2. МАЛ ТООЛЛОГО, ХӨДӨӨ АЖ АХУЙ

2.1. 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд 1011 малтай өрх тоологдсоноос 703 малчин өрх, 308 малтай өрх тоологдлоо. Малчин өрхөд 2368 хүн амьдарч байгаагаас 1115 малчин, үүнээс 487 нь эмэгтэй малчид байна.  

Нийт малчдыг насны бүлгээр нь авч үзвэл :

15-34 нас - 313 малчин буюу 28.1 хувь

35-59 нас - 652 малчин буюу 58.5 хувь

60 аас дээш нас - 150 малчин буюу 13.4 хувийг эзэлж байна.

Өмнөх онтой харьцуулбал малтай өрх  30 буюу 2.9 хувиар, малчин өрх 9 буюу 1.3 хувиар, мал бүхий өрх 21 буюу 6.4 хувиар тус тус цөөрсөн байна. Малчдын тоог өмнөх онтой харьцуулбал 49 буюу 4.2 хувиар үүнээс эмэгтэй малчид 71 буюу 4.3 хувиар буурлаа. Тайлант онд манай аймагт нэг мянгаас дээш толгой мал тоолуулсан 102 малтай иргэн бүртгэгдсэнээс 101 нь малчин байгаа нь өмнөх оны мөн үеэс 2 буюу 2.0 хувиар нэмэгдлээ. Үүнд:

                        Сүмбэр сумын мянгат малчин       65

                                    Баянтал сумын мянгат малчин      23

                                                Шивээговь сумын мянгат малчин  13

Хамгийн олон малтай малчин Ц.Нэргүй  /Шивээговь сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон адуутай малчин Л.Батнасан /Баянтал сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон үхэртэй малчин Б.Мянганбаяр /Баянтал сум, 1 дүгээр баг/,

Хамгийн олон тэмээтэй малчин Б.Төмөрмөнх /Шивээговь сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон хоньтой малчин А.Замзаах /Баянтал сум, 2 дугаар баг/,

Хамгийн олон ямаатай малчин Ц.Нэргүй /Шивээговь сум, 2 дугаар баг/


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 03-р сарын 27-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1667

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

128000

Бензин, А92

1810

Бензин, А80

1760

Дизелийн түлш 

2380