Хэвлэлийн бага хурлын 2019 оны 2 дугаар сарын илтгэл

Нийтэлсэн: 2019 он 03 сар 14. 14 цаг 09 минут

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 188, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 136 байгаагийн 60 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 188 буюу 2.0 дахин буурсан үзүүлэлттэй байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

       Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 2 сарын байдлаар 67 эх амаржиж, 67   хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх болон төрсөн хүүхдийн тоо 9 буюу 11.8 хувиар, буурсан байна.

II.1 Нийгмийн даатгал

            2019 оны эхний 2 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 1750.8 сая төгрөг, зарлага 1817.0 сая төгрөг болсон байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 163.7 хувьтай, зарлагын гүйцэтгэл 96.4 хувьтай байна.

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны  эхний 2  сарын байдлаар 67 эх амаржиж, 2018 оны мөн үетэй харьцуулахад 15 буюу 18.3 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 67 үүнээс 36 нь хүү, 31 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн хүүхдийн тоо 15  буюу 18.3 хувиар буурсан байна.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 2 сарын байдлаар 32 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 буюу 3.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

V. Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2019 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар, 2018 оны жилийн эцсээс 0.4 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус  өссөн байна

 VII. Мал аж ахуй

2019 оны төллөх насны 203579 хээлтэгч малаас эхний 2 сард 222 мал буюу төллөх насний хээлтэгчийн 0.1 хувь нь төллөсөнөөр өмнөх оны мөн үеийнхээс 63.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны эхний 2 сарын байдлаар 17 толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Өмнөх оны мөн үед том малын хорогдол 6012 байсан болно.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

7000

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467