Говьсүмбэр аймгийн 2019 оны 2 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 13. 10 цаг 27 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 188, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 136 байгаагийн 60 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 188 буюу 2.0 дахин буурсан үзүүлэлттэй байна. Хоёрдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 98 ажлын байрны захиалга ирж, 69 иргэн үүнээс 34 эмэгтэй ажилд зуучлагдсан байна. 

I.2 Ердийн хөдөлгөөн

       Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2019 оны эхний 2 сарын байдлаар 67 эх амаржиж, 67   хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх болон төрсөн хүүхдийн тоо 9 буюу 11.8 хувиар, буурсан байна. Нас баралт 10, бүртгүүлсэн гэр бүл 11, цуцалсан гэр бүл 5 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 5 буюу 33.3 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 3 буюу 21.4 хувиар буурч, цуцалсан гэр бүл 3 буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 1 байгаа нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 33 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 3.5 дахин буурчээ.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2019 оны эхний 2 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 1750.8 сая төгрөг, зарлага 1817.0 сая төгрөг болсон байна. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 163.7 хувьтай, зарлагын гүйцэтгэл 96.4 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 2 сарын байдлаар 3680 хүнд 445.3 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 508 хүн буюу 16.0 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 67.8 сая төгрөг буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2019 оны эхний 2 сарын байдлаар 1526 хүн хамруулж 197.3 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 223 хүн буюу 17.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 39.1 сая төгрөг буюу 24.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2019 оны эхний 2 сарын байдлаар 2154 хүн хамруулж 247.9 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 285 хүн буюу 15.2 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 28.7 сая төгрөг буюу 13.1 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

7000

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467