Хэвлэлийн бага хурлын 2019 оны 1 дүгээр сарын илтгэл

Нийтэлсэн: 2019 он 02 сар 14. 15 цаг 25 минут

           Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 191, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 137 байгаагийн 70 нь эмэгтэйчүүд байна.

           Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 38 эх амаржиж, 2018 оны мөн үетэй харьцуулахад 6 буюу 27.3 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд 44 үүнээс 22 нь хүү, 16 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс амьд төрсөн хүүхэд 6 буюу 27.3 хувиар буурсан байна.

             Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 18 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 буюу 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

              Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар, 2018 оны жилийн эцсээс 0.2 хувиар өссөн байна.

               Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 5961.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 792.5 сая төгрөг буюу 15.3 хувиар, оны үнээр 6694.1 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 924.1 сая төгрөг буюу 16.0 хувиар өслөө.

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 07-р сарын 31-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

11000

Хонины мах, кг

8000

Ямааны мах, кг

7500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2383

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467