Говьсүмбэр аймгийн 2019 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 02 сар 14. 08 цаг 41 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 191, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 137 байгаагийн 70 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 355  буюу 2.8 дахин  буурсн үзүүлэлттэй байна. Нэгдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 3 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан иргэд байхгүй байна.

II. Нийгмийн даатгал, халамж
II.1 Нийгмийн даатгал
2019 оны 1 дүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 410.1 сая төгрөг, зарлага 854.9 сая төгрөг болсон байна.
Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 78.9 хувьтай, зарлагын гүйцэтгэл 94.4 хувьтай байна.
 
II.2 Нийгмийн халамж
Нийгмийн халамжийн сангаас 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 3606 хүнд 327.1 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 2053 хүн буюу 2.3 дахин, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 198.7 сая төгрөг буюу 2.5 дахин  өссөн үзүүлэлттэй байна. 
 Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 1680 хүн хамруулж 114.6 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 755 хүн буюу 1.8 дахин, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 46.9  сая төгрөг буюу 2.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
 Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2019 оны  1 дүгээр сарын байдлаар 1926 хүн хамруулж 212.4 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 1298 хүн буюу 3.1 дахин, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 151.6 сая төгрөг буюу 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
 
II.3 Дундаж цалин
Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын мэдээгээр 167 байгууллагын 4008 даатгуулагч иргэн, үүнээс 168 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон  нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 312 даатгуулагчийн дундаж цалин 1048.0 мянган төгрөг,  төсөвт 51 байгууллагын 1444 даатгуулагчийн дундаж цалин  884.3 мянган төгрөг, 2 Хувьцаат Компаний 570  даатгуулагчийн дундаж цалин  1633.0 мянган төгрөг, 90 ХХКомпаний 1437 даатгуулагчийн дундаж цалин 1472.3 мянган төгрөг, бусад 13 аж ахуйн нэгж байгууллагын 77 даатгуулагчийн дундаж цалин  741.8 мянган төгрөг боллоо. Томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын 13 дах сарын цалин бодогдсонтой холбогдуулан сарын дундаж цалин өндөр гарсан болно.

Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 03-р сарын 06-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

8500

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5000

Элсэн чихэр, кг

1667

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

80000

Бензин, А92

1810

Бензин, А80

1760

Дизелийн түлш 

2380