Говьсүмбэр аймгийн 2018 оны 12-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 14. 08 цаг 22 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 192, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 137 байгаагийн 67 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 147 буюу 51.8 хувиар,  өмнөх сараас 35 буюу 20.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Арванхоёрдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 35 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард 28 иргэн ажилд зуучлагдсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 75.0 хувиар их байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2018 оны эхний 12 сарын байдлаар 468 эх амаржиж, 469 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 74 буюу 18.8 хувиар, төрсөн хүүхдийн тоо 69 буюу 17.3 хувиар тус тус өссөн байна. Нас баралт 84, бүртгүүлсэн гэр бүл 86, цуцалсан гэр бүл 17  байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 17 буюу 2 дахин, нас баралт 16 буюу 16.0 хувиар буурч , бүртгүүлсэн гэр бүл 14 буюу 19.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 9 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 563 хүн шилжин ирж, 466 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 12.2 хувиар, шилжин явалт 4.5 хувиар тус тус буурчээ.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2018 оны эхний 12 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 10935.5 сая төгрөг, зарлага 10864.7 сая төгрөг болсон байна. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 136.2 хувьтай, зарлагын гүйцэтгэл 105.9 хувьтай байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 12 сарын байдлаар 7467 хүнд 1973.2 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 1833 хүн буюу 65.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 595.0 сая төгрөг буюу 43.2 хувиар  өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2018 оны эхний 12 сарын байдлаар 2314 хүн хамруулж 1200.1 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 997 хүн буюу 75.7  хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 446.2  сая төгрөг буюу 59.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2018 оны эхний 12 сарын байдлаар 5153 хүн хамруулж 773.1 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 836 хүн буюу 19.4 хувиар, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 148.9 сая төгрөг буюу 23.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын мэдээгээр 213 байгууллагын 6049 даатгуулагч иргэн, үүнээс 696 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон  нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 476 даатгуулагчийн дундаж цалин 801.4 мянган төгрөг,  төсөвт 54 байгууллагын 1841 даатгуулагчийн дундаж цалин  730.1 мянган төгрөг, 2 Хувьцаат Компаний 703  даатгуулагчийн дундаж цалин  1150.4 мянган төгрөг, 125 ХХКомпаний 2136 даатгуулагчийн дундаж цалин 1 390.5 мянган төгрөг, бусад 21 аж ахуйн нэгж байгууллагын 197 даатгуулагчийн дундаж цалин  661.4 мянган төгрөг боллоо.

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2018 оны эхний 12 сарын байдлаар 471 эх амаржиж, 2017 оны мөн үетэй харьцуулахад 55 буюу 13.2 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд 470 үүнээс 230 нь хүү, 240 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс амьд төрсөн хүүхэд 52 буюу 12.4 хувиар өссөн байна. 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1, 1-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 2 бүртгэгдсэн байна. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй. Он гарсаар давхардсан тоогоор 110.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 5.9 мянган хүнээр буюу 5.1 хувиар буурч, 5.1 мянган өвчтөн эмчлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.3 мянган хүнээр буюу 6.0 хувиар өссөн байна. 2018 оны эхний 12 сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 6816 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.3 мянган хүнээр буюу 3.9 хувиар өссөн  байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 03-р сарын 27-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1667

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

128000

Бензин, А92

1810

Бензин, А80

1760

Дизелийн түлш 

2380