Говьсүмбэр аймгийн 2018 оны 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 12. 03 цаг 36 минут

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 251, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 172 байгаагийн 99 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 46 буюу 31.7 хувиар буурч,  өмнөх сараас 18 буюу 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Арван нэгдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 66 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард 53 иргэн ажилд зуучлагдсаны 29 буюу 54.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучлуулсан иргэд өмнөх оны мөн үеэс 2.9 дахин өссөн болно.

VI. Төсөв санхүү
2018 оны эхний 11 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 19231.9 сая төгрөг, гүйцэтгэлээр 17527.2 сая төгрөг болж 91.1 хувийн биелэлттэй байна. Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 16242.9 сая төгрөг, гүйцэтгэлээр 16111.1 сая төгрөг болж  99.2 хувийн гүйцэтгэлтэй байна. 2018 оны эхний 11 сарын байдлаар авлагын үлдэгдэл 66.4 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 102.8 сая төгрөг байна. 
VII. Мал аж ахуй, газар тариалан
Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 201476 хээлтэгч малын 141843 буюу 70.4 хувь нь төллөсөн  байна. Төл бойжилт 84.9 хувьтай байна. 2018 оны эхний 11 сарын байдлаар 30675 толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 13.9 дахин их байна. Том малын зүй бус хорогдлын 20.8 хувь нь хээлтэгч мал байна.

VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2018 оны эхний 11 сарын байдлаар 42.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум төгрөг буюу 8.2 хувиар, оны үнээр 46.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурсан байна. Шивээ-Овоо ХК  нийт бүтээгдэхүүний 94.3 хувь буюу 40.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 95.7 хувь буюу 44.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

 

 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 11-р сарын 06-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

9000

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2275

Ноолуур,  кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1600

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2447