Говьсүмбэр аймгийн 2018 оны 6 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 10. 04 цаг 48 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 437, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 260 байгаагийн 141 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 38 буюу 12.8 хувиар, өмнөх сараас 28 буюу 9.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зургаадугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 84 ажлын байрны захиалга иржээ.Тайлант сард 36 иргэн ажилд зуучлагдсаны 15 буюу 41.7 хувь нь эмэгтэйчүүд байна. 

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2018 оны эхний 6 сарын байдлаар 238 эх амаржиж, 239 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 77 буюу 47.8 хувиар, төрсөн хүүхдийн тоо 74 буюу 44.8 хувиар тус тус өссөн байна. Нас баралт 36, бүртгүүлсэн гэр бүл 50, цуцалсан гэр бүл 13 байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 1 буюу 7.1 хувиар, нас баралт 16 буюу 30.8 хувиар тус тус буурч, бүртгүүлсэн гэр бүл 17 буюу 51.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 4 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 269 хүн шилжин ирж, 248 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 17.0 хувиар, шилжин явалт 15.3 хувиар тус тус өсчээ. 

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2018 оны эхний 6 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 5131.1 сая төгрөг, зарлага 5250.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 943.3 сая төгрөгөөр буюу 22.5 хувиар, зарлага 1228.0 сая төгрөгөөр буюу 30.5 хувиар өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 133.6 хувьтай, зарлагын гүйцэтгэл 99.1 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаний салбарууд 2018 оны эхний хагас жилд 190. 2 сая төгрөгийн орлого олж, 24.0 сая төгрөгийн нөхөн төлбөр хийсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 41.3 хувиар, 25.7 хувиар нэмэгдсэн байна. Нөхөн төлбөрийн 64.7 хувийг жолоочийн хариуцлагын даатгалд тус зориулсан байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний 6 сарын байдлаар 5458 хүнд 1033.0 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 1890 хүн буюу 53.0 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 269.5 сая төгрөг буюу 35.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2018 оны эхний 6 сарын байдлаар 1835 хүн хамруулж 578.8 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 913 хүн буюу 99.0 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 209.4 сая төгрөг буюу 56.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2018 оны эхний 6 сарын байдлаар 3623 хүн хамруулж 454.3 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 977 хүн буюу 36.9 хувиар, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 60.2 сая төгрөг буюу 15.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

 


Сэтгэгдэл бичих

7 хонгийн үнийн мэдээ

2018 оны 7-р сарын 17-ны өдрийн байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

7500

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

82500

Бензин, А92

1860

Бензин, А80

1750

Дизелийн түлш 

2200