Говьсүмбэр аймгийн 2018 оны 4 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 10 цаг 26 минут

I.2 Ердийн хөдөлгөөн      

       Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 4 сарын байдлаар 174 эх амаржиж, 175   хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 63 буюу 56.7 хувиар, төрсөн хүүхдийн тоо 61 буюу 53.5 хувиар тус тус өссөн байна.

            Нас баралт 25, бүртгүүлсэн гэр бүл 38, цуцалсан гэр бүл 8 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 8 буюу 24.2 хувиар буурч, бүртгүүлсэн гэр бүл 12 буюу 46.2 хувиар өсч, цуцалсан гэр бүл 8 буюу өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 2 байна. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 214 хүн шилжин ирж, 148 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 4.9 хувиар өсч, шилжин явалт 27.1 хувиар буурчээ.

II. Нийгмийн даатгал, халамж

II.1 Нийгмийн даатгал

            2018 оны 4 сарын байдлаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого 3733.6 сая төгрөг, зарлага 4062.7 сая төгрөг болсон байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 56.3 хувиар, зарлагын гүйцэтгэл 18.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2018 оны 4 сарын байдлаар 4939 хүнд 660.0 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 1728 хүн буюу 53.8 хувиар буурсан, олгосон тэтгэвэр, тэтгэмж 136.9 сая төгрөг буюу 26.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2018 оны 4 сарын байдлаар 1618 хүн хамруулж 365.9 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 823 хүн буюу 103.5 хувиар өссөн, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 125.2 сая төгрөг буюу 51.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2018 оны 4 сарын байдлаар 3321 хүн хамруулж 294.1 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 905 хүн буюу 37.4 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 11.7 сая төгрөг буюу 4.2 хувь өссөн үзүүлэлттэй байна.

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агaaрын темперaтурын сарын дундаж нь 9-14 градус буюу уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй 

 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Энэ сард уур амьсгалын  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй 

            Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

            Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр хур тунадас орох төлөвтэй. 

            Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.


Сэтгэгдэл бичих

7 хонгийн үнийн мэдээ

     2018 оны 8-р сарын 15-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

8000

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

82500

Бензин, А92

1860

Бензин, А80

1750

Дизелийн түлш 

2200