Говьсүмбэр аймгийн 2018 оны 2 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 13. 16 цаг 16 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 524, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 272 байгаагийн 154 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 10 буюу 3.8 хувиар, өссөн үзүүлэлттэй байна.

Хоёрдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 3 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан иргэд байхгүй байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

       Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 2 сарын байдлаар 76 эх амаржиж, 76   хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 22 буюу 40.7 хувиар, төрсөн хүүхдийн тоо 21 буюу 38.2 хувиар тус тус өссөн байна.

            Нас баралт 15, бүртгүүлсэн гэр бүл 14, цуцалсан гэр бүл 2 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 2 буюу 11.8 хувиар буурч, бүртгүүлсэн гэр бүл 3 буюу 27.3 хувиар өсч, цуцалсан гэр бүл 4 буюу 66.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд 1 байна. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 118 хүн шилжин ирж, 71 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 28.3 хувиар өсч, шилжин явалт 42.7 хувиар буурчээ.

II.1 Нийгмийн даатгал

            2018 оны 2 сарын байдлаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого 1310.8 сая төгрөг, зарлага 1952.6 сая төгрөг болсон байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 123.8 хувьтай, зарлагын гүйцэтгэл 114.8 хувьтай байна.

 

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2018 оны 2 сарын байдлаар 2611 хүнд 328.9 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 317 хүн буюу 10.8 хувиар буурсан, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 170.8 сая төгрөг буюу 23.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2018 оны 2 сарын байдлаар 1303 хүн хамруулж 158.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 591 хүн буюу 80.3 хувиар өссөн, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 36.8 сая төгрөг буюу 30.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2018 оны 2 сарын байдлаар 1308 хүн хамруулж 170.8 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 908 хүн буюу 41.0 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 52.6 сая төгрөг буюу 23.5 хувь буурсан үзүүлэлттэй байна.

 

II.3 Дундаж цалин

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын мэдээгээр 183 байгууллагын 4359 даатгуулагч иргэн, үүнээс 331 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 337 даатгуулагчийн дундаж цалин 871.1 мянган төгрөг, төсөвт 52 байгууллагын 1492 даатгуулагчийн дундаж цалин 687.6 мянган төгрөг, 2 Хувьцаат Компаний 606 даатгуулагчийн дундаж цалин  1181.1 мянган төгрөг, 106 ХХКомпаний 1510 даатгуулагчийн дундаж цалин 1388.5 мянган төгрөг, бусад 12 аж ахуйн нэгж байгууллагын 83 даатгуулагчийн дундаж цалин 433.0 мянган төгрөг байна.  

III.Эрүүл мэнд         

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2018 оны 2 сарын байдлаар 82 эх амаржиж, 2017 оны мөн үетэй харьцуулахад 19 буюу 30.1 хувиар нэмэгдсэн байна. Амьд төрсөн хүүхэд 82 үүнээс 32 нь хүү, 50 нь охин байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн хүүхэдийн тоо 19 тохиолдлоор нэмэгдсэн байна.

0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл , 1-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл болон  эхийн эндэгдэл гараагүй. 

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 2 сарын байдлаар 33 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7 буюу 17.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэргийн тоо буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлсөн байна.

            Илрээгүй гэмт хэрэг 22 байгаа нь өмнөх оны мөн үеэс 5 дахин өссөн. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь 48.7 болсон нь өмнөх оны мөн үеэс 49 пунктээр буурсан үзүүлэлттэй  байна.

            Гэмт хэргийн улмаас 12 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 57.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.                                                                                                                       

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны 2 сарын байдлаар 115.0 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 14.0 сая төг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирлын хэмжээ 2 дахин өссөн, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 6.0 сая төгрөг буюу 30.0 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.

2018 оны 2 сарын байдлаар давхардсан тоогоор 85 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хүнээр буюу 22.0 хувиар буурсан байна.

VI. Төсөв санхүү, банк

2018 оны 2 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 2281.5 сая төгрөг, гүйцэтгэлээр 2262.1 сая төгрөг болж 99.1 хувийн биелэлттэй байна.

Аймгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөө 3011.4 сая төгрөг, гүйцэтгэлээр 2273.3 сая төгрөг болж  75.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

2018 оны 2 сарын байдлаар авлагын үлдэгдэл 17.3 сая төгрөг, өглөгийн үлдэгдэл 50.0 сая төгрөг байна. 

VII. Мал аж ахуй

Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 201476                              хээлтэгч малаас 2 сард 605 хээлтэгч мал төллөж өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2018 оны 2 сарын байдлаар 6012 толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Өмнөх оны мөн үед том малын хорогдол 279 байсан болно. 

  VIII. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2018 оны 2 сарын байдлаар 5168.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 273.9 сая төгрөг буюу 5.6 хувиар, оны үнээр 5770.0 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 547.4 сая төгрөг буюу 10.5 хувиар өслөө.

Шивээ-Овоо ХК нь нийт бүтээгдэхүүний 93.6 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 94.3 хувь буюу 5.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. 

III. 2-р сарын 1-нээс 2-р сарын 28-ныг хүртлэх өнгөрсөн сарын цаг агаарын  тойм мэдээ

Хур тунадас:  Энэ сард 1, 8, 28-ны өдрүүдэд цас орж, нийт 0,8 мм тунадас унасан. Ихэнх хугацаанд 1 см зузаан цасан бүрхүүлтэй.

Салхи: 1, 6, 8-12, 26, 28-ны өдрүүдэд салхи зарим газраар түр зуур 10-12 м/сек хүрч ширүүссэн. Бусад хугацаанд салхи секундэд 3-8 метр байсан.

Агаарын температур: Өнгөрсөн сарын агаарын температур 1-р арав хоног, 11, 14, 16, 19-21-ний өдрүүдэд шөнөдөө 24-29 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус хүйтэн, 24-28-ныг хүртэл шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 байсан байна. Өнгөрсөн сарын хамгийн дулаан нь 25-ны өдөр -0,9 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь 2-ны шөнө -28,6 градус хүйтэн байсан.

ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сард агаарын дундаж температур нь Говьсүмбэр аймгийн нутгаар 5-10 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногт дулаарч шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна. Энэ сард олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар 12-14 м/с, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.


Сэтгэгдэл бичих

7 хонгийн үнийн мэдээ

     2018 оны 9-р сарын 12-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1175

Үхрийн мах, кг 

7500

Хонины мах, кг

5500

Ямааны мах, кг

4500

Элсэн чихэр, кг

1750

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

-

Бензин, А92

1860

Бензин, А80

1750

Дизелийн түлш 

2200