Говьсүмбэр аймгийн 2017 оны статистикийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 26. 14 цаг 59 минут

  1.   ХҮН АМ, ӨРХ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.1. 2017 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 17399 хүн, үүнээс эрэгтэй 8723, эмэгтэй 8676 хүнтэй боллоо. Өмнөх онтой харьцуулбал хүн ам 465 буюу 2.7 хувиар, үүнээс эрэгтэй 240 буюу 2.9 хувиар, эмэгтэй 218 буюу 2.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Нийт хүн амын 50.1 хувийг эрэгтэйчүүд, 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт хүн амыг яс үндсээр нь танилцуулбал 96.7 хувь нь халх, 1.0 хувь нь дөрвөд, 1.0 хувь нь баяд, 0.5 хувь нь казах үндэстэн байна.

         Нийт хүн амын 34.1 хувийг 0-15 насны хүүхэд, 60.3 хувийг 16-59 насны хүмүүс, 5.6 хувийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Насны бүлгээс харахад 70 ба түүнээс дээш настан 369, 80 ба түүнээс дээш настан 114, 90 ба түүнээс дээш настан 18 тоологдлоо. Дээрх үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал 70 ба түүнээс дээш настан 0.8 хувиар, 80 ба түүнээс дээш настан 15.2 хувиар, 90 ба түүнээс дээш настан 12.5 хувиар тус тус өссөн байна.

        Манай аймгийн иргэдээс гадаадад 6 ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа 186 иргэн бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 88 буюу 47.3 хувь нь эрэгтэйчүүд, 98  буюу 52.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Өмнөх онтой харьцуулбал гадаадад суугаа иргэд 19.2 хувиар, үүнээс эрэгтэйчүүд  14.3 хувиар, эмэгтэйчүүд 24.1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарлаа.

         Тайлант онд 5364 өрх тоологдсон нь өмнөх оноос 175 өрхөөр буюу 3.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт өрхөөс 3151 буюу 58.7 хувь нь аймгийн төвд, 949 буюу 17.7 хувь нь сумын төвд,  1264 өрх буюу 23.6 хувь нь хөдөөд байршиж байгаа бөгөөд нийт өрхөөс 10 буюу түүнээс дээш ам бүлтэй өрх 15 тоологдлоо. Нийт өрхийн 59.8 хувь нь байшинд, 40.2 хувь нь гэрт амьдарч байна.

1.2. 2017 онд хөдөлмөрийн насны хүн ам 10343, үүнээс 5855 нь ажиллагчид байгаа нь хөдөлмөрийн насны хүн амын 56.6 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээнд нийт 5967 хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 0.9 хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна.  Өмнөх онтой харьцуулбал хөдөлмөрийн насны хүн ам 0.7 хувиар өсч, хөдөлмөрийн насны ажил эрхлэгч 0.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

     Тайлант онд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас давхардсан тоогоор 5634 хүнд 1378.2 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, халамж үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад үйлчилгээ авсан иргэдийн тоо  910 буюу 19.3 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийн хэмжээ 118.5 сая төгрөг буюу 9.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

1.3. 2017 оны жилийн эцсийн байдлаар иргэний бүртгэлийн мэдээгээр аймгийн хэмжээнд  394 эхээс 400 хүүхэд мэндэлсний 211 нь хүү, 189 нь охин байлаа. Нийт 100 хүн нас барсан байна. Бүртгүүлсэн гэр бүл 72, цуцалсан гэр бүл 34, үрчлэгдсэн хүүхэд 7 бүртгэгдлээ. Өмнөх онтой харьцуулахад төрөлт 65 буюу 14.2 хувиар, төрсөн хүүхэд 65 буюу 14.0 хувиар,  нас баралт 15 буюу 13.0 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 9 буюу 11.1 хувиар тус тус буурсан бол   цуцалсан гэр бүл 14 буюу 70.0 хувиар өсч, үрчлэгдсэн хүүхэд өмнөх оны мөн үетэй ижил түвшинд  байна.

       Шилжин ирсэн хүн 641 байгаа нь өмнөх оны мөн үеэс 104 хүн буюу 14.0 хувиар буурч, шилжин явсан хүн 488 болж өмнөх оны мөн үеэс 199 хүн буюу 29.0 хувиар буурсан байна. Шилжин ирэгчдийн 230 буюу 35.9 хувь нь Улаанбаатар хотоос, 101 буюу 15.8 хувь нь Дорноговь аймгаас, 81 буюу 12.6 хувь нь Дундговь аймгаас ирсэн байна. Шилжин явагчдын 101 буюу 20.7 хувь нь Улаанбаатар хот руу, 116 буюу 23.8 хувь нь Дорноговь аймаг руу, 71 буюу 14.5 хувь нь Дундговь аймаг руу шилжин явсан байна.

1.4. Багуудаас гаргасан мэдээллээр аймгийн хэмжээнд бүтэн өнчин хүүхэд 21, үүнээс эмэгтэй 9, хагас өнчин хүүхэд 184, үүнээс эмэгтэй 93 байгаа нь өмнөх оны мөн үеэс бүтэн өнчин хүүхэд 3 буюу 12.5 хувиар, хагас өнчин хүүхэд 1 буюу 0.5 хувиар буурсан байна.  Өрх толгойлсон эцэг, эх 779 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй  ижил түвшинд байна. Ганц бие өндөр настан 270 байгаа нь өмнөх оны мөн үеэс 7 буюу 2.5 хувиар буурч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 688 байгаа нь өмнөх оны мөн үеэс 5 буюу 0.7 хувиар өсчээ.

     

       2. МАЛ ТООЛЛОГО, ХӨДӨӨ АЖ АХУЙ

2.1. 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд 1041 малтай өрх тоологдсоноос 712 малчин өрх, 329 малтай өрх тоологдлоо. Малчин өрхөд 2371 хүн амьдарч байгаагаас 1164 малчин, үүнээс 509 нь эмэгтэй малчид байна.  

Нийт малчдыг насны бүлгээр нь авч үзвэл :

15-34 нас - 364 малчин буюу 31.4 хувь

35-59 нас - 644 малчин буюу 55.4 хувь

60 аас дээш нас - 154 малчин буюу 13.2 хувийг эзэлж байна.

     Өмнөх онтой харьцуулбал малтай өрх  14 буюу 1.3 хувиар, малчин өрх 9 буюу 1.2 хувиар, мал бүхий өрх 5 буюу 1.5 хувиар тус тус цөөрсөн байна. Малчдын тоог өмнөх онтой харьцуулбал 67 буюу 5.4 хувиар үүнээс эмэгтэй малчид 49 буюу 8.8 хувиар буурлаа. Тайлант онд манай аймагт нэг мянгаас дээш толгой мал тоолуулсан 100 малтай иргэн бүртгэгдсэнээс 99 нь малчин байгаа нь өмнөх оны мөн үеэс 11 буюу 12.5 хувиар нэмэгдлээ. Үүнд:

                        Сүмбэр сумын мянгат малчин       68

                                    Баянтал сумын мянгат малчин      19

                                                Шивээговь сумын мянгат малчин  12

 

Хамгийн олон малтай малчин Г.Мөнхбаяр

/Баянтал сумын 1 дүгээр баг, 3095 толгой мал/,

Хамгийн олон адуутай малчин Л.Батнасан

/Баянтал сумын 2 дугаар баг, 399 толгой мал/,

Хамгийн олон үхэртэй малчин М.Батсайхан

/Сүмбэр сумын 4 дүгээр баг, 338 толгой мал/,

Хамгийн олон тэмээтэй малчин Б.Төмөрмөнх

/Шивээговь сумын 2 дугаар баг, 88 толгой мал/,

Хамгийн олон хоньтой малчин Г.Мөнхбаяр

/Баянтал сумын 1 дүгээр баг, 1949 толгой мал/,

Хамгийн олон ямаатай малчин Ц.Нэргүй

/Шивээговь сумын 2 дугаар баг, 1347 толгой мал/


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2018 оны 12-р сарын 05-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1125

Үхрийн мах, кг 

7000

Хонины мах, кг

5000

Ямааны мах, кг

4500

Элсэн чихэр, кг

1625

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

-

Бензин, А92

2058

Бензин, А80

1953

Дизелийн түлш 

2488