Говьсүмбэр аймгийн 2018 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 13. 11 цаг 01 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 524, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 275 байгаагийн 154 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 42 буюу 18.0 хувиар,  өссөн үзүүлэлттэй байна. Нэгдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 14 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан иргэд байхгүй байна.

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 1 сарын байдлаар 37 эх амаржиж, 37 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 14 буюу 60.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо 13 буюу 54.2 хувиар тус тус өссөн байна. Нас баралт 11, бүртгүүлсэн гэр бүл 4, цуцалсан гэр бүл 2  байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 4 буюу 57.1 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 1 буюу 33.3 хувиар өсч, цуцалсан гэр бүл 2 буюу 50.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд байхгүй. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 74 хүн шилжин ирж, 45 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 72.1 хувиар өсч, шилжин явалт 35.7 хувиар буурчээ.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2018 оны 1 сарын байдлаар 1553 хүнд 128.4 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 613 хүн буюу 65.2 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 53.6 сая төгрөг буюу 71.7 хувиар  өссөн үзүүлэлттэй байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2018 оны 1 сарын байдлаар 925 хүн хамруулж 67.7 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 243 хүн буюу 35.6  хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 9.7  сая төгрөг буюу 16.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2018 оны  1 сарын байдлаар 628 хүн хамруулж 60.8 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 370 хүн буюу 2.4 дахин, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 44.0 сая төгрөг буюу 3.6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

II.3 Дундаж цалин

          Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 1 дүгээр сарын мэдээгээр 170 байгууллагын 4105 даатгуулагч иргэн, үүнээс 231 нь сайн дурын даатгуулагч байна. Ажиллагсдын дундаж цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн болон орон  нутгийн өмчийн оролцоотой 11 аж ахуйн нэгж, байгууллагын 321 даатгуулагчийн дундаж цалин 839.9 мянган төгрөг,  төсөвт 52 байгууллагын 1459 даатгуулагчийн дундаж цалин  730.9 мянган төгрөг, 2 Хувьцаат Компаний 601  даатгуулагчийн дундаж цалин  1159.4 мянган төгрөг, 95 ХХКомпаний 1412 даатгуулагчийн дундаж цалин 1449.4 мянган төгрөг, бусад 10 аж ахуйн нэгж байгууллагын 81 даатгуулагчийн дундаж цалин  661.4 мянган төгрөг боллоо. Томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын 13 дах сарын цалин бодогдсонтой холбогдуулан сарын дундаж цалин өндөр гарсан болно.

VII. Мал аж ахуй

        Аймгийн хэмжээнд 2017 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 201476 хээлтэгч малаас 1 сард төллөлт бүртгэгдээгүй  байна. 2018 оны 1 сарын байдлаар 2307 толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Өмнөх оны мөн үед том малын хорогдол гараагүй болно. Том малын зүй бус хорогдлын 6.5 хувь нь хээлтэгч мал байна.

  VIII. Аж үйлдвэр

         Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2018 оны 1 сарын байдлаар 5168.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 273.9 сая төгрөг буюу 5.6 хувиар, оны үнээр 5770.0 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 547.4 сая төгрөг буюу 10.5 хувиар өслөө. Шивээ-Овоо ХК нь нийт бүтээгдэхүүний 93.6 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт борлуулалтын 94.3 хувь буюу 5.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

     Энэ сарын агаарын дундаж температур нь 15-20 градус хүйтэн буюу Говьсүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Энэ сард Говьсүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.


Сэтгэгдэл бичих

7 хонгийн үнийн мэдээ

     2018 оны 8-р сарын 15-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

8000

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

82500

Бензин, А92

1860

Бензин, А80

1750

Дизелийн түлш 

2200