Говьсүмбэр аймгийн 2017 оны 12 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 15. 13 цаг 04 минут

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2017 оны эхний 12 сарын байдлаар 394 эх амаржиж, 400 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 65 буюу 14.2 хувиар, төрсөн хүүхдийн тоо 65 буюу 14.0 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 100, бүртгүүлсэн гэр бүл 72, цуцалсан гэр бүл 34  байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 14 буюу 70.0 хувиар өсч, нас баралт 15 буюу 13.0 хувиар , бүртгүүлсэн гэр бүл 9 буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 4 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 641 хүн шилжин ирж, 488 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 14.0 хувиар, шилжин явалт 29.0 хувиар тус тус буурчээ.


Сэтгэгдэл бичих