Мал тооллогын явцын мэдээ

Нийтэлсэн: 2017 он 12 сар 18. 10 цаг 14 минут

               2017 оны мал тооллогын ажил дуусах шатандаа орлоо. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар аймгийн тооллогын комиссоос хяналтын тооллогыг 3 хэсэгт явууллаа.

               Баянтал, Сүмбэр, Шивээговь сумдын хөдөөгийн өрхүүдээр аймгийн тооллогын комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэлээр  ахлуулсан хяналтын хэсэг, Сүмбэр сумын отрын өрхүүдээр тооллогын комиссын гишүүн Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайханаар ахлуулсан хяналтын хэсэг, Сүмбэр болон Шивээговь сумын төв дээр тооллогын комиссын нарийн бичгийн дарга, Статистикийн хэлтсийн дарга Л.Мөнгөнцэцэгээр ахлуулсан хэсэг тус тус ажиллав.  Статистикийн хэлтсээс шивэлтийн явцад байнгын хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөн ажиллаж байгаа бөгөөд аймгийн дүнгээр шивэлийн явц 45.6 хувьтай байна.

             Хяналтын тооллого үргэлжилж байна. 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ

     2018 оны 11-р сарын 14-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

7000

Хонины мах, кг

5000

Ямааны мах, кг

4500

Элсэн чихэр, кг

1666

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

-

Бензин, А92

2058

Бензин, А80

1953

Дизелийн түлш 

2488