Говьсүмбэр аймгийн 2017 оны 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 12. 14 цаг 41 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 382, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 247 байгаагийн 145 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 96 буюу 63.6 хувиар,  өмнөх сараас 62 буюу 33.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Арваннэгдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 23 ажлын байрны захиалга иржээ.Тайлант сард 2 иргэн ажилд зуучлагдсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 2.5 дахин бага байна. 

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2017 оны эхний 11 сарын байдлаар 353 эх амаржиж, 359 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 77 буюу 17.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо 77 буюу 17.7 хувиар тус тус буурсан байна. Нас баралт 92, бүртгүүлсэн гэр бүл 66, цуцалсан гэр бүл 29  байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 10 буюу 52.6 хувиар өсч, нас баралт 13 буюу 12.4 хувиар , бүртгүүлсэн гэр бүл 10 буюу 13.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 4 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 560 хүн шилжин ирж, 437 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 15.5 хувиар, шилжин явалт 27.9 хувиар тус тус буурчээ.

 


Сэтгэгдэл бичих