Мал тооллогын сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 30. 17 цаг 14 минут

11-29-ний өдөр  Мал тооллогын  сургалтыг  аймаг, сумдын тооллогын комиссын төлөөлөл болон сум, багийн тооллогын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  зориулан зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын орлогч, тооллогын комиссын дарга Ш. Билэггүмбэрэл сургалтыг нээж, тооллогын явцад анхаарах асуудлын талаар зөвлөгөө өглөө.  Сургагч багшаар  хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Отгонбаяр, мэргэжилтэн Б.Нарантуяа нар ажиллав. Мөн ХХААГ-ын мал аж ахуй тасгийн дарга Д.Дэлгэрмөнх   эрлийз болон нутгийн шилдэг омгийн малын талаар мэдээлэл хийв. 


Сэтгэгдэл бичих