Говьсүмбэр аймгийн 2017 оны 9 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 10 сар 11. 10 цаг 23 минут

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2017 оны эхний 9 сарын байдлаар 283 эх амаржиж, 289 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 69 буюу 19.6 хувиар, төрсөн хүүхдийн тоо 68 буюу 19.0 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 77, бүртгүүлсэн гэр бүл 54, цуцалсан гэр бүл 24  байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 10 буюу 71.4 хувиар өсч, нас баралт 2 буюу 2.5 хувиар , бүртгүүлсэн гэр бүл 10 буюу 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 2 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 431 хүн шилжин ирж, 345 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 22.5 хувиар, шилжин явалт 26.8 хувиар тус тус буурчээ.

IV. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2017 оны эхний 9 сарын байдлаар 139 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16 буюу 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэргийн тоо буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Илрээгүй гэмт хэрэг 41 байгаа нь өмнөх оны мөн үеэс 78.3 хувиар өссөн. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь 44.0 болсон нь өмнөх оны мөн үеэс 26 пунктээр буурсан үзүүлэлттэй  байна. Гэмт хэргийн улмаас 79 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар буурсан байна.                                                                                                                       

Сэтгэгдэл бичих