Говьсүмбэр аймгийн 2017 оны 7 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 08 сар 15. 11 цаг 57 минут

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2017 оны эхний 7 сарын байдлаар 196 эх амаржиж, 203 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 66 буюу 25.2 хувиар, төрсөн хүүхдийн тоо 63 буюу 23.7 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 66, бүртгүүлсэн гэр бүл 34, цуцалсан гэр бүл 16 байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 6 буюу 60.0 хувиар, нас баралт 3 буюу 24.5 хувиар өсч , бүртгүүлсэн гэр бүл 11 буюу 24.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 2 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 265 хүн шилжин ирж, 234 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 43.1 хувиар, шилжин явалт 33.0 хувиар тус тус буурчээ.


Сэтгэгдэл бичих