Говьсүмбэр аймгийн 2017 оны 6 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 07 сар 17. 17 цаг 01 минут

I.Нийгмийн байдал

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 457, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 298 байгаагийн 165 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 134 буюу 81.7 хувиар өсч,  өмнөх сараас 27 буюу 8.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Зургаадугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 31 ажлын байрны захиалга иржээ.

Тайлант сард 17 иргэн ажилд зуучлагдсаны 11 буюу 64.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучлуулсан иргэд өмнөх оны мөн үед байгаагүй болно. 

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2017 оны эхний 6 сарын байдлаар 161 эх амаржиж, 165 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 60 буюу 27.1 хувиар, төрсөн хүүхдийн тоо 58 буюу 26.0 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 52, бүртгүүлсэн гэр бүл 33, цуцалсан гэр бүл 14 байгаа нь өмнөх оны мөн үеэс цуцалсан гэр бүл 4 буюу 40.0 хувиар өсч, нас баралт 3 буюу 5.5 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 7 буюу 17.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 2 хүүхэд үрчлэгдсэн. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 230 хүн шилжин ирж, 215 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 45.8 хувиар, шилжин явалт 25.3 хувиар тус тус буурчээ.

 

 


Сэтгэгдэл бичих