Говьсүмбэр аймгийн 2017 оны 5 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 14. 14 цаг 20 минут

Аймгийн хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 185558 хээлтэгч малын 138524 буюу 74.7 хувь нь төллөсөн  байна. Төл бойжилт 99.0 хувьтай байна. 2017 оны эхний 5 сарын байдлаар 1971 толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 5.6 дахин бага байна. Том малын зүй бус хорогдлын 18.6 хувь нь хээлтэгч мал байна.

2017 оны 5 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 14.5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан байна. Тариалсан талбайн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал төмс 4.5 га талбайгаар буюу 39.1 хувиар буурч, хүнсний ногоо 2.3 га талбайгаар буюу 44.2 хувиар нэмэгдсэн байна. 


Сэтгэгдэл бичих