Говьсүмбэр аймгийн 2017 оны 4 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 12. 14 цаг 18 минут

I.1 Ажил хайгч иргэд

Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 347, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 236 байгаагийн 121 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 112 буюу 32.2 хувиар,  өмнөх сараас 37 буюу 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дөрөвдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 45 ажлын байрны захиалга иржээ.

Тайлант сард 21 иргэн ажилд зуучлуулсны 4 буюу 19.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилд зуучлуулсан иргэд өмнөх оны мөн үед байгаагүй болно. 

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2017 оны эхний 4 сарын байдлаар 111 эх амаржиж, 114 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 33 буюу 22.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо 31 буюу 21.4 хувиар тус тус буурсан байна.

            Нас баралт 33, бүртгүүлсэн гэр бүл 26, цуцалсан гэр бүл 8 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 1 буюу 2.9 хувиар буурч, цуцалсан гэр бүл 3 буюу 60.0 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 1 буюу 4.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд 1 хүүхэд үрчлэгдсэн.


Сэтгэгдэл бичих