Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 03 сар 29. 08 цаг 57 минут

Энэхүү танилцуулгаар Говьсүмбэр аймгийн хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтүүд ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн хөгжил сүүлийн жилүүдэд ямар түвшинд явагдаж байгааг тооны хэлээр тодорхойлж бодлого баригчдыг болон хэрэглэгчдийг мэдээллээр хангахад бидний зорилго оршино. Монгол улсын эдийн засгийн тулгуур, үндсэн салбар нь хөдөө аж ахуйн салбар байдаг бөгөөд энэхүү салбар нь мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр дэд салбараас бүрддэг байна. Хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэлийн хэмжээг жилийн туршид мал, амьтдыг өсгөн үржүүлсний болон ургамал, тариа, хүнсний ногоо тарьж ургуулсны дүнд бий болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлдог. Монгол улсын мал 2016 онд 61.5 сая толгойд хүрч, үүнээс адуу 3.6 сая, үхэр 4.1 сая, тэмээ 0.4 сая, хонь 27.9 сая, ямаа 25.5 сая толгой боллоо. Монгол улс 2016 онд 505.3 мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон бусад ургамал тариалж, 483.5 мянган тонн үр тариа, 165.3 мянган тонн төмс, 94.4 мянган тонн хүнсний ногоо, 60 орчим мянган тонн тэжээлийн болон бусад ургамал хураан авлаа.

Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга ТАТАХ


Сэтгэгдэл бичих