Говьсүмбэр аймгийн 2015 оны 12 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 01 сар 13. 08 цаг 15 минут

I.Нийгмийн байдал

I.1Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 12 дугаар сард332 болсноос 187 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 143 нь ажилгүй иргэд байна.Ажил хайгч иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад61 буюу 15.5  хувиар, өмнөх сарынхаас 23 ажил хайгч буюу 6.5хувиартус тус буурсан байна. Эхний 12 сарынбайдлаарХөдөлмөрийн хэлтэст 535 ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 93 буюу 21.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хөдөлмөрийн хэлтсээр эхний 12 сард300 иргэн ажилд зуучлуулсны 171 нь буюу 57.0 хувь эмэгтэйчүүд байлаа. 

I.2 Ердийн хөдөлгөөн

            Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн мэдээгээр 2015 оны эхний 12 сард435 эх амаржиж, 441 хүүхэд төрсөн ньөмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 45буюу 9.4 хувиар,  хүүхдийн тоо 48 буюу 9.8 хувиар тус тусбуурсан байна. 2015 оны эхний 12 сард нас баралт 90, бүртгүүлсэн гэр бүл 78, цуцалсан гэр бүл 24, үрчлэгдсэн хүүхэд 7 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс нас баралт 20 буюу 18.2 хувиар, үрчлэгдсэн хүүхдийн тоо 1 буюу 12.5 хувиар буурч, бүртгүүлсэн гэр бүл16 буюу 25.8хувиар, цуцалсан гэр бүл 4 буюу20.0 хувиартус тус өссөн байна.

II.1 Нийгмийн даатгал

            Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 12 сард7185.8сая төгрөг, зарлага 8519.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 419.4 сая төгрөг буюу 6.1хувиар, зарлага 990.4 сая төгрөг буюу 13.1 хувиар тус тус өслөө.Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 12 сард өмнөх оны мөн үеийнхээс419.4 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 246.8 сая төгрөг буюу 5.8хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

II.2 Нийгмийн халамж

            Нийгмийн халамжийн сангаас 2015 оны эхний 12 сард4508хүнд 1225.3сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамж авагчдын тоо67 хүн буюу1.5 хувиар, олгосон нийгмийн халамжийн үйлчилгээ 1.0 сая төгрөг буюу 0.1 хувиар буурсанбайна. Нийгмийн халамжийн сан буурахаднөхцөлт мөнгөнтэтгэмж 4.2 сая төгрөг буюу 1.0 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

II.3 Дундаж цалин

           Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийнэхний 12 сарынмэдээгээр193 байгууллагын 5701 даатгуулагчиргэн, үүнээс713 нь сайн дурын даатгуулагч байна. Нийт даатгуудагчдын цалин37024.4 сая төгрөг, дундаж цалин 541.2 мянган төгрөг байна.Ажиллагсдын цалинг аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн өмч оролцоотой 17аж ахуй нэгжийн 1161 ажилтны цалин10528.8 сая төгрөг бөгөөд дундаж цалин нь 755.7мянган төгрөг,  орон  нутгийн өмчийноролцоотой 5 аж ахуй нэгжийн 224 ажилтны цалин 760.9сая төгрөг бөгөөд дундаж цалин нь 283.1 мянган төгрөг,  төсөвт 50 байгууллагын 1499 ажилтны цалин 10347.6 сая төгрөг бөгөөд дундаж цалин нь 575.3 мянган төгрөг,  7 ХКомпанийн 692 ажилтны цалин 7703.5 сая төгрөг бөгөөд дундаж цалин нь 927.7 мянган төгрөг, 86 ХХКомпанийн 970 ажилтны цалин  3599.4 сая төгрөг бөгөөд дундаж цалин нь 309.2 мянган төгрөг, бусад 23байгууллагын 190 ажилтны цалин 687.4 сая төгрөг бөгөөд дундаж цалин нь 301.5мянган төгрөг боллоо.

III.Эрүүлмэнд         

          Эрүүлмэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2015 оны эхний 12 сарынбайдлаар 442 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 446үүнээс 212 нь эрэгтэй, 234 нь эмэгтэй, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 46 буюу 9.5 хувиар,хүүхдийн тоо 45 буюу 9.2 хувиар тус тус буурсан байна.

IV. Гэмт хэрэг

          Аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2015 оны эхний 12 сард 211 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6 хэрэг буюу 2.8 хувиар буурсан байна.

V. Хэрэглээнийүнийниндекс

         Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.Хэрэглээний үнийн индекс 2015 оны 12 сард100.8 болж өмнөх сараас1.5 хувиар өссөн, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 хувь, жилийн эцсээс 5.1 хувиар өссөн байна. 

VI. Орон нутгийн төсөв

        2015 оны эхний 12 сарын байдлаар орон нутгийн төсвийн нийт орлогын төлөвлөгөө15415.0 сая төг, гүйцэтгэлээр  14467.1 сая төгрөг болж нь өмнөх оны мөн үеийнхээс төсвийн орлогын гүйцэтгэл 2900.3сая төг буюу 16.7 хувиар буурчээ. Орон нутгийн төсвийн нийт орлого буурахад 2554.0 сая төгрөгөөр тусламжийн орлого буурсан нь голлон нөлөөлжээ.

VII. Мал аж ахуй

         Аймгийн хэмжээнд төллөх насны 154821 хээлтэгч малын 140877 буюу 91.0 хувь нь төллөсөн байна. Үнээний105.5 хувь, гүүний 101.0 хувь, эм хонины 91.2 хувь,эм ямааны 89.6 хувь,ингэний 53.2 хувь нь төллөжээ.

VIII.Аж үйлдвэр

         Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2015 оны эхний 12 сард 37.6тэр бум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1914.2 сая төгрөг буюу 4.8 хувиар буурсан ба үүнд уул уурхайн салбарынх 2477.1 сая төгрөг буюу 6.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Оны үнээр 39.1 тэр бум төгрөгийн борлуулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1428.9 сая төгрөг буюу 3.8 хувиар өслөө.

IX.ТЭЭВЭР

          Авто тээврийн газар нь 2015 оны эхний 12 сарын байдлаар 22.1 мянган зорчигч тээвэрлэж, зорчигч эргэлт5304.0 мян.хүн км болж 12.1 сая  төгрөгийн орлоготой ажилласан байна.

X. ХОЛБОО

            Аймгийн Холбооны газрын мэдээгээр 2015 оны эхний 12 сарын байдлаар нийт орлого 220.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 4.5 сая төг буюу 2.0 хувиар буурчээ.Нийт орлогод хүн амаас орсон орлого 121.5 сая төг буюу 55.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 13.3 сая төг буюу 9.9 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд нийт телефон цэгийн тоо 398 болж өмнөх оны мөн үеийнхээс 5 буюу 1.2 хувиар буурсан байна. 

XII. Цаг агаарын мэдээ

           2015 оны 12 дугаарсард агаарын дундаж температур -18 хэм байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 хэм хүйтэн, хамгийн их температур -8 хэм, хамгийн бага температур      -27.6 хэм байлаа. Хөрсний температурыг авч үзвэл дундаж нь -19.5 хэм байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хэм хүйтэн, хамгийн их нь -7.5, хамгийн бага нь -34.9 хэм байлаа. Тундасны хэмжээ 1.0 мм байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй ижил, тундастай өдрийн тоо 2 байна. Салхины хурд хамгийн ихдээ 9 м/с байсан нь өмнөх оны мөн үеэс 1 м/с-ээр байлаа.

 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 03-р сарын 25-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1220

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1717

Цагаан будаа, кг 

2367

Ноолуур,  кг

65000

Боодолтой өвс 25 кг

11000

Шингэн сүү 1л

-

Бензин, А92

1837

Бензин, А80

1773

Дизелийн түлш 

2510