МАЛ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2016 он 01 сар 06. 10 цаг 02 минут

Манай аймаг 2015 онд 379.5 мянган толгой малтай болсон нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өслөө. Үүнд адуу 18.1 мянган толгой, үхэр 12.4 мянган толгой,тэмээ 869 толгой, хонь 169.1 мянган толгой, ямаа 179.0 мянган толгой боллоо. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал адуу 20.6, үхэр 19.2, хонь 11.3, ямаа 11.8 хувиар өсч, тэмээ 0.3 хувиар буурсан байна.

Сумдын малын тоог өмнөх оны мөн үетэй хаьцуулбал Сүмбэр сум 11.9 хувиар, Баянтал сум 7.2 хувиар,  Шивээговь сум 6.4 хувиар малаа өсгөсөн үзүүлэлт гарлаа.

Нийт малчдын тоо 1160 болж өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар, малчин өрх 673 болж өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар тус тус өссөн байна. Аймгийн хэмжээнд 1000 ба түүнээс дээш толгой малтай өрх 92 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өслөө.

 


Сэтгэгдэл бичих

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 03-р сарын 25-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1220

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1717

Цагаан будаа, кг 

2367

Ноолуур,  кг

65000

Боодолтой өвс 25 кг

11000

Шингэн сүү 1л

-

Бензин, А92

1837

Бензин, А80

1773

Дизелийн түлш 

2510