Он цагийн товчоон


ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ТОВЧ ТҮҮХ

2018.03.26 Чойр

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт, УИХурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх тухай” 12 дугаар тогтоолын дагуу Үндэсний Статистикийн Хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 тоот тушаалаар хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаал, ангилал, зэрэглэлийг баталж, Статистикийн хэлтсийг шинэчлэн зохион байгуулсан билээ.
Тус хэлтэс нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, гэрээт ажилтан гэсэн 4 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хэлтсийн даргаар Л.Мөнгөнцэцэг, ахлах мэргэжилтнээр Я.Отгонбаяр, мэргэжилтнээр Ү.Содномпил, гэрээт ажилтнаар С.Ууганцэцэг нар ажиллаж байна.
Манай хэлтсийн хамт олон ҮСХорооны даргын тушаалаар батлагдсан мэдээний графикийн дагуу албан ёсны статистикийн мэдээллийг цуглуулж, ҮСХороонд нийлүүлдэг бөгөөд орон нутгийн захиргааны статистик мэдээллийг цуглуулан боловсруулж, аймаг орон нутгийн нийгэм ,эдийн засгийн судалгааг гарган хэрэглэгчдэд цахимаар болон хэвлэмэл хэлбэрээр тархааж байна. Мөн хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор статистикийн сургалтуудыг нийгмийн төрөл бүрийн бүлгүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулдаг. Статистикийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар сургалт сурталчилгаа хийх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, улсын хэмжээний тооллого судалгаануудыг заавар, зөвлөмжийн дагуу хийх зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Байгууллагын дотоод ажил, архив, бичиг хэрэг, нярав, нягтлан бодогч, улсын байцаагчийн ажлуудыг хүн тус бүр давхар гүйцэтгэдэг бөгөөд ҮСХорооноос тогтоосон хувь хэмжээгээр цалинжиж ажилладаг.
2017 онд “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Б.Нарантуяа, ҮСХорооны даргын “Жуух бичиг”-ээр Сүмбэр сумын 6-р багийн Засаг дарга Б.Мандахбаяр нар шагнуулсан байна.

Статистикийн тасаг, хэлтсийн дарга нар:

          Г. Жийдиймаа         1991-1994 он  

          Г. Ганболд                1994-2001 он

          Я. Отгонбаяр           2001-2016 он

          Л.Мөнгөнцэцэг         2016 оноос

 

“Бүртгэл Статистикийн тэргүүний ажилтан ”-ууд

Л. Данигай

Д. Гомбодорж

Гу. Ганболд 1998 он

Ш. Чимэдмаа 2000 он

Л. Насанжаргал 2000 он  

Я. Отгонбаяр 2004 он 

Ц. Манжир 2009 он 

Б. Нарантуяа 2017 он

 

ҮСГазраас “Хүндэт жуух бичиг”

С. Чангаа 2003 он

Д. Мандахбаяр 2017 он

 

 

“Монгол Улсын шилдэг мэдээлэгч багийн Засаг дарга хүндэт өргөмжлөл”

С. Отгонбаатар  2010 он  

 

Статистикийн хэлтсийн үе үеийн  ажилтнууд :

           Г. Батбаяр инженер програмист  1991-1992 он   

           Я. Отгонбаяр оператор инженер, мэргэжилтэн , ахлах мэргэжилтэн 1992 оноос 

           Д. Пүрэвсүрэн мэргэжилтэн  1994-1995 он

           Э.Болормаа мэргэжилтэн , нягтлан бодогч 1998-2001 он

           Т.Батсайхан мэргэжилтэн, нягтлан бодогч  2001-2002 он

           Ц. Наранцацралт мэргэжилтэн , ахлах мэргэжилтэн нягтлан бодогч 2001-2004 он  

           Л. Эрдэнэчимэг мэргэжилтэн , ахлах мэргэжилтэн нягтлан бодогч 2003-2008 он  

           Б.Ариунбат мэргэжилтэн 2004-2005 он

           Б. Нарантуяа мэргэжилтэн 2005 оноос  

           Ц.Болорцэцэг мэргэжилтэн 2008 он

           Э. Отгончимэг мэргэжилтэн нягтлан бодогч  2008-2012 он 

           Ч. Энхцэцэг мэргэжилтэн, нягтлан бодогчоор  2013-2014 он

           Н.Нандинзаяа гэрээт ажилтан  2012-2015 он

           Б.Дуламсүрэн судлаачаар  2012 оноос

           Ү.Содномпил гэрээт ажилтан  2014-2016

           С.Эрдэнэзаяа мэргэжилтэн, гэрээт ажилтан  2015 оноос

           С.Ууганцэцэг гэрээт ажилтан, нягтлан бодогч 2016 оноос

 

 

7 хонгийн үнийн мэдээ

     2018 оны 9-р сарын 12-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1175

Үхрийн мах, кг 

7500

Хонины мах, кг

5500

Ямааны мах, кг

4500

Элсэн чихэр, кг

1750

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

-

Бензин, А92

1860

Бензин, А80

1750

Дизелийн түлш 

2200