Бидний тухай


Байгууллагын танилцуулга

Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21 ний өдрийн 46-р тогтоолоор Чойр хотыг байгуулсан билээ . Хот байгуулагдсантай холбогдуулан Чойр хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 07 тоот тогтоолоор орон тоо бүтцийн асуудлыг зохицуулсан.

Манай хэлтэс нь энэхүү тогтоолоор Статистик мэдээллийн тасаг  гэсэн нэртэй  хүний бүрэлдэхүүнтэй  / дарга , мэргэжилтэнүүд , инженер – программист , операторч / батлагдсан хэдий ч тухайн үед тасгийн дарга инженер – программист гэсэн 2 орон тоотойгоор ажлаа эхэлсэн байна.

Улмаар Засгийн газрын 1994 оны 128 –р тогтоолоор Говьсүмбэр аймаг байгуулагдсан ба аймгийн Засаг даргын 1994 оны А/ 01 тоот захирамжаар Санхүү эдийн засгийн хэлтсийн дэргэдэх Статистикийн тасаг  дарга , статистикч оператор гэсэн 2 хүний орон тоотойгоор батлагджээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 1997 оны 45 дугаар тогтоол Статистикийн тухай хуулийн 4-р бүлгийн 11 зүйлийг үндэслэн 1997 оны 7-р сарын 1-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийг байгуулж хэлтсийн даргаар Гу.Ганболд мэргэжилтэнээр Я.Отгонбаяр нар ажиллаж байлаа. 1998 онд орон тооны бүтцэд өөрчлөлт орж дарга мэргэжилтэнүүд гэсэн 3 орон тоотой,  2012 оноос судлаач, архив бичиг хэргийн ажилтантай болж нийт 5 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид ажилтнуудаа чадваржуулах, бие биенээ орлон ажиллах чадваруудыг сайжруулах зорилгоор холбогдох сургалтуудад байнга хамрагдуулахаас гадна тэдний нийгмийн баталгааг сайжруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.