Говьсүмбэр аймгийн 2018 оны 2 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 13. 16 цаг 16 минут
I.1 Ажил хайгч иргэд Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 524, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 272 байгаагийн 154 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 10 буюу 3.8 хувиар, өссөн үзүүлэлттэй байна. Хоёрдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 3 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан иргэд байхгүй байна. Ажил хайгч ажилгүй иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл 15-24 насны 45, 25-34 насны 57, 35-44 насны 35, 45-54 насны 31, 55 түүнээс дээш насны 7 иргэн байна.
Дэлгэрэнгүй

Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдаан зарлаж байна.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 06. 09 цаг 10 минут
Үндэсний статистикийн хороо нь Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхыг хөгжүүлэх зорилготой “Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдэвт Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааныг Монголын математикийн багш нарын академи болон Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн 2017 оны статистикийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 26. 14 цаг 59 минут
Говьсүмбэр аймгийн 2017 оны статистикийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.govisumber.nso.mn/index.php хаягаар авна уу.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг дарга газар, хэлтэс, агентлагуудын дарга нартай гэрээ байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 15 цаг 24 минут
Аймгийн Засаг дарга газар, хэлтэс, агентлагуудын дарга нартай гэрээ байгууллаа.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн 2018 оны 1 дүгээр сарын хэвлэлийн бага хурлын илтгэл

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 12 цаг 41 минут
Говьсүмбэр аймгийн 2018 оны 1 дүгээр сарын хэвлэлийн бага хурлын илтгэл
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн 2018 оны 1 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 13. 11 цаг 01 минут
Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 1 сарын байдлаар 37 эх амаржиж, 37 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 14 буюу 60.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо 13 буюу 54.2 хувиар тус тус өссөн байна. Нас баралт 11, бүртгүүлсэн гэр бүл 4, цуцалсан гэр бүл 2 байгаа нь өмнөх оны мөн үеэс нас баралт 4 буюу 57.1 хувиар, бүртгүүлсэн гэр бүл 1 буюу 33.3 хувиар өсч, цуцалсан гэр бүл 2 буюу 50.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тайлант хугацаанд үрчлэгдсэн хүүхэд байхгүй. Шилжилт хөдөлгөөний мэдээгээр 74 хүн шилжин ирж, 45 хүн шилжин явсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал шилжин ирэлт 72.1 хувиар өсч, шилжин явалт 35.7 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлт, 2016, 2017 онуудаар

Нийтэлсэн: 2018 он 02 сар 12. 09 цаг 53 минут
Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлт, 2016, 2017 онуудаар
Дэлгэрэнгүй

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Нийтэлсэн: 2018 он 02 сар 05. 15 цаг 39 минут
Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.
Дэлгэрэнгүй

7 хонгийн үнийн мэдээ

     2018 оны 8-р сарын 15-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

8000

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

82500

Бензин, А92

1860

Бензин, А80

1750

Дизелийн түлш 

2200