2016 оны "Бүртгэлийн ажилтан"-ы сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 02. 16 цаг 56 минут
2016 оны 12 дугаар сарын 0.1, 02-ны өдрүүдэд бүртгэлийн ажилтны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд анхан шатны мэдээлэл хариуцсан ажилтнууд болох сумдын санхүү албаныхан, багийн Засаг дарга нар, сумдын болон багийн нийгмийн ажилтнууд, улсын бүртгэгчид нийт 30 хүн оролцлоо. Сургалтанд идэвхтэй оролцсон АНХАН ШАТНЫ НЭГЖ ДЭХ БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДДАА болон үнэтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн СУРГАГЧ БАГШ НАРТАА баярлалаа.
Дэлгэрэнгүй

2016 оны жилийн эцсийн хүн ам, мал, хашаа худаг, тэжээвэр амьтдын тооллогын сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 02. 11 цаг 07 минут
2016 оны жилийн эцсийн хүн ам, мал, хашаа худаг, тэжээвэр амьтдын тооллогын сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд сумдын тооллогын комиссын дарга нар, аймгийн ХХААГ-ын холбогдох ажилтнууд, анхан шатны мэдээлэл хариуцсан ажилтнууд болох сумдын санхүү албаныхан, багийн Засаг дарга нар, сумдын болон багийн нийгмийн ажилтнууд, улсын бүртгэгчид, мал эмнэлэг, үржлийн тасгийнхан оролцлоо. Сургалтанд идэвхтэй оролцсон ТА БҮХЭНДЭЭ болон үнэтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн СУРГАГЧ БАГШ НАРТАА баярлалаа.
Дэлгэрэнгүй

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгааг орон нутагт амжилттай зохион байгуулж дууслаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 23. 18 цаг 02 минут
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгааг орон нутагт амжилттай зохион байгуулж дууслаа. Судалгааг зохион байгуулсан баг хамт олондоо болон судалгаанд хамрагдсан өрхүүддээ баярлалаа.
Дэлгэрэнгүй

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа явагдаж байна.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 21. 14 цаг 32 минут
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгааг аймгийн Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн Газрын ажилтнуудаас бүрдсэн баг орон нутагт зохион байгуулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар судалгааны явц 66.0 хувьтай байна. Судалгааны багийнхандаа амжилт хүсье.
Дэлгэрэнгүй

"СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 17. 08 цаг 50 минут
Статистикийн хэлтсээс 2016-11-16-ны өдөр Баянтал сумын 4 дүгээр сургуулийн сурагчдад "СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг хамтран зохион байгуулсан Баянтал сумын ЗДТГазар, 4 дүгээр сургуулийн хамт олондоо болон сургалтанд идэвхтэй оролцсон хүүхдүүдээ баярлалаа.
Дэлгэрэнгүй

2016 оны 10 дугаар сарын инфографик гарлаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 15. 15 цаг 49 минут
2016 оны 10 дугаар сарын инфографик гарлаа
Дэлгэрэнгүй

2016 оны 10 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 15. 14 цаг 07 минут
I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 2016 оны 10 сард 313 байгаагийн 214 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 121 буюу 27.9 хувиар, өмнөх сарынхаас 2 буюу 0.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Эхний 10 сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 99 ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх сараас 1 буюу 1.0 хувиар өссөн, өмнөх оны мөн үеэс 254 буюу 72.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраар эхний 10 сард 25 иргэн ажилд зуучлуулсны 17 нь буюу 68.0 хувь эмэгтэйчүүд байлаа. Ажилд зуучилсан иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8.2 дахин буурсан ба өмнөх сартай харьцуулахад ижил түвшинд байна.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2015 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийтэлсэн: 2016 он 11 сар 14. 15 цаг 40 минут
Монгол Улс 1918 оноос хойш 10 удаа хүн ам, орон сууцны ээлжит тооллогоо амжилттай зохион байгуулж явуулсан бөгөөд 2015 онд анх удаа дунд хугацааны тооллого буюу завсрын тооллогыг зохион байгуулжээ. “Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ыг Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Завсрын тооллогын тов, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээг Yндэсний статистикийн хороо тухай бvр тогтооно” гэж тус тус заасны дагуу Үндэсний Статистикийн Хороо 2015 онд зохион байгуулж, үр дүнг нэгтгэн боловсруулан таницуулж байна.
Дэлгэрэнгүй