"Статистик мэдээллийн хэрэглээ" сэдэвт хичээл заалаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 19. 11 цаг 30 минут
Уул уурхайн жишиг сургууль-Политехник коллежийн 1 дүгээр дамжааны оюутнуудад "Статистик мэдээллийн хэрэглээ" сэдэвт хичээл заалаа. Хамтран ажилласан Политехник коллежийн Нийгмийн түншлэл-Статистик хариуцсан ажилтан Н.Нандинзаяа болон сургалтанд хамрагдсан оюутнууддаа баярлалаа.
Дэлгэрэнгүй

2016 оны 11 дугаар сарын инфографик гарлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 15. 12 цаг 36 минут
2016 оны 11 дугаар сарын инфографик гарлаа
Дэлгэрэнгүй

2016 оны 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 13. 14 цаг 49 минут
I.Нийгмийн байдал I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 2016 оны 11 сард 219 байгаагийн 124 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 136 буюу 61.7 хувиар, өмнөх сарынхаас 94 буюу 70 орчим хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Эхний 11 сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 114 ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх сараас 15 буюу 15.1 хувиар өссөн, өмнөх оны мөн үеэс 328 буюу 74.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраар эхний 11 сард 35 иргэн ажилд зуучлуулсны 21 нь буюу 60.0 хувь эмэгтэйчүүд байлаа. Ажилд зуучилсан иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.6 дахин буурсан ба өмнөх сартай харьцуулахад 40 хувиар өссөн байна. Ажил хайгч иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл 15-24 насны 38, 25-34 насны 74, 35-44 насны 67, 45-54 насны 39, 55- аас дээш насны 5 иргэн байна.
Дэлгэрэнгүй

2016 оны "Бүртгэлийн ажилтан"-ы сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 02. 16 цаг 56 минут
2016 оны 12 дугаар сарын 0.1, 02-ны өдрүүдэд бүртгэлийн ажилтны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд анхан шатны мэдээлэл хариуцсан ажилтнууд болох сумдын санхүү албаныхан, багийн Засаг дарга нар, сумдын болон багийн нийгмийн ажилтнууд, улсын бүртгэгчид нийт 30 хүн оролцлоо. Сургалтанд идэвхтэй оролцсон АНХАН ШАТНЫ НЭГЖ ДЭХ БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДДАА болон үнэтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн СУРГАГЧ БАГШ НАРТАА баярлалаа.
Дэлгэрэнгүй

2016 оны жилийн эцсийн хүн ам, мал, хашаа худаг, тэжээвэр амьтдын тооллогын сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 02. 11 цаг 07 минут
2016 оны жилийн эцсийн хүн ам, мал, хашаа худаг, тэжээвэр амьтдын тооллогын сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд сумдын тооллогын комиссын дарга нар, аймгийн ХХААГ-ын холбогдох ажилтнууд, анхан шатны мэдээлэл хариуцсан ажилтнууд болох сумдын санхүү албаныхан, багийн Засаг дарга нар, сумдын болон багийн нийгмийн ажилтнууд, улсын бүртгэгчид, мал эмнэлэг, үржлийн тасгийнхан оролцлоо. Сургалтанд идэвхтэй оролцсон ТА БҮХЭНДЭЭ болон үнэтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн СУРГАГЧ БАГШ НАРТАА баярлалаа.
Дэлгэрэнгүй

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгааг орон нутагт амжилттай зохион байгуулж дууслаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 23. 18 цаг 02 минут
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгааг орон нутагт амжилттай зохион байгуулж дууслаа. Судалгааг зохион байгуулсан баг хамт олондоо болон судалгаанд хамрагдсан өрхүүддээ баярлалаа.
Дэлгэрэнгүй

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгаа явагдаж байна.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 21. 14 цаг 32 минут
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтцын судалгааг аймгийн Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн Газрын ажилтнуудаас бүрдсэн баг орон нутагт зохион байгуулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар судалгааны явц 66.0 хувьтай байна. Судалгааны багийнхандаа амжилт хүсье.
Дэлгэрэнгүй

"СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 11 сар 17. 08 цаг 50 минут
Статистикийн хэлтсээс 2016-11-16-ны өдөр Баянтал сумын 4 дүгээр сургуулийн сурагчдад "СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг хамтран зохион байгуулсан Баянтал сумын ЗДТГазар, 4 дүгээр сургуулийн хамт олондоо болон сургалтанд идэвхтэй оролцсон хүүхдүүдээ баярлалаа.
Дэлгэрэнгүй