Говьсүмбэр аймгийн Ажил эрхлэлтийн 2014 оны танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 24. 18 цаг 37 минут
Улс орны баялагийг бүрдүүлэгч гол хөдөлгөгч хүч бол хөдөлмөр бөгөөд эдийн засгийн чухал нөлөө бүхий нөөцөд хөдөлмөр тооцогддог билээ. Хөдөлмөр эрхлэлт нь улс орны эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эдийн засгийн өсөлт болон хөгжлийн хандлагаас хамаарч байдаг онцлог салбар юм. Хөдөлмөрийн зах зээлийг үр ашигтай ашиглаж хөгжүүлэх нь хөгжлийн бодлогын төлөвлөлтөнд ихээхэн ач холбогдолтой гэж судлаачид үздэг. Судалгааны ажлын зорилго: Хөдөлмөр эрхлэлтийн талаарх аймгийн мэдээ, мэдээлэл, статистик тоо баримтуудыг ашиглаж, өнөөгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар түвшинд байгааг судлаж энэхүү танилцуулгаар харуулахыг зорьлоо. Судлагдсан байдал: Манай аймгийн хувьд ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг тооцохдоо нэгдүгээрт, ажиллах хүчний судалгаагаар, хоёрдугаарт, ҮСХ болон НХХС-ын хамтарсан 2009 оны 06 сарын 19, 16-ний өдрийн 01/68/94 тоот тушаалаар баталсан Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын дагуу ажил эрхлэлтийг тооцож байна. Манай судалгаанд ажиллах хүчний судалгаа болон хөдөлмөрийн хэлтсийн захиргааны статисик мэдээллийн тоо баримтуудыг ашиглаж байна.
Дэлгэрэнгүй

2015 оны хагас жилийн үр дүнгийн хурал болов

Нийтэлсэн: 2015 он 06 сар 22. 16 цаг 06 минут
2015 оны хагас жилийн үр дүнгийн хурал болов. Тус хурлаар 1. Ажилчдын хагас жилийн үр дүнгийн үнэлгээ 2. Байгууллагын эд хөрөнгийн хагас жилийн тооллого 3. Дотоод хяналт шалгалтын талаар хэлэлцэв.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 15. 12 цаг 17 минут
“Говьсүмбэр аймгийн аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар” танилцуулгад аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэр, барилга, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг сонгон авч зах зээл дээр эзлэх байр суурийн талаарх мэдээллийг оруулж өглөө. Аймгийн эдийн засаг, дэд бүтцийн үндсэн үзүүлэлтүүдээр нэгдсэн танилцуулга бэлтгэж тэдгээр үзүүлэлтэд гарсан өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг тодорхойлж орон нутгийн удирдлагыг дэлгэрэнгүй мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Судалгааны зорилго: Аж үйлдвэр барилга үйлчилгээ, тээвэр холбооны салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд нөөц боломжийг хэрхэн ашиглах, улс, бүс нутгийн түвшинд эзэлж буй байр суурь, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход гол зорилго оршино. Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар нь Говьсүмбэр аймгийн голлох салбар мөн бөгөөд цаашид энэ салбаруудын аймгийн ДНБ-д нөлөөлөх нөлөөлөл, хандлагыг нэмэгдүүлэх, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулалт хийх, аймгийн хөгжлийн индексээр эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, түүгээр зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг мэдээнд бүрэн хамруулах нь цаг үеийн тулгамдсан асуудлыг нэг болж байна. 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай аймгийн ДНБ 90.0 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс аж үйлдвэр, барилгын салбарын эзлэх хэмжээ 45.8 тэрбум төгрөг буюу 50.8 хувийг эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 5 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 17 цаг 45 минут
I.2 Ердийн хөдөлгөөн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн мэдээгээр 2015 оны эхний 5 сард 170 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 171 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 21 буюу 11.6 хувиар, хүүхдийн тоо 23 буюу 11.9 хувиар буурсан байна. 2015 оны эхний 5 сард нас баралт 35, бүртгүүлсэн гэр бүл 30, цуцалсан гэр бүл 9, үрчлэгдсэн хүүхэд 4 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс нас баралт 8 буюу 18.6 хувиар буурч, бүртгүүлсэн гэр бүл 4 буюу 15.4 хувиар, цуцласан гэр бүл 1 буюу 12.5 хувиар, үрчлэгдсэн хүүхэд 1 буюу 33.3 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд 262 иргэн нийслэл, бусад аймгуудаас шилжин ирж, 188 иргэн нийслэл болон бусад аймаг руу шилжин явсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн иргэн 31 буюу 13.4 хувиар өсч, шилжин явсан иргэн 69 буюу 26.8 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймгийн комиссын анхдугаар хурал боллоо.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 17 цаг 36 минут
2015 оны 6-р сарын 11-ний өдөр Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын Говьсүмбэр аймгийн комиссын анхдугаар хуралдаан хуралдлаа. Аймгийн Засаг дарга бөгөөд тооллогын комиссын дарга Л.Одсэр хуралдааныг нээж үг хэллээ. Тооллогын комиссын анхдугаар хуралдааны ирц 88.8 хувьтай байлаа. Тооллогын комиссын хуралдааныг Статитстикийн хэлтсийн дарга бөгөөд тооллогын комиссын орлогч дарга Я.Отгонбаяр удирдан зохион байгуулж явууллаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого явуулах эрх зүйн үндэслэл 2.Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын танилцуулга 3.Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын бэлтгэл ажил /төсөв, төлөвлөгөө, сурталчилгаа/
Дэлгэрэнгүй

2015 оны хүн ам, орон сууцны завсрын тооллогын аймаг, сумын комиссын бүрэлдэхүүнийг байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 26. 16 цаг 28 минут
Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын аймаг, сумын комиссын бүрэлдэхүүнийг байгуулах тухай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/165 тоот захирамж гарлаа.
Дэлгэрэнгүй

"СУМ, БАГИЙН ТҮВШНИЙ СТАТИСТИКИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЭХ НЬ" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 25. 18 цаг 24 минут
Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтсээс 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сумдын санхүүгийн албаны ажилтнууд, багийн засаг дарга нар, багийн нийгмийн ажилтнууд, иргэний бүртгэлийн бүртгэгч, хөдөө аж ахуйн тасгийн ажилтнуудад "СУМ, БАГИЙН ТҮВШНИЙ СТАТИСТИКИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Статисикийн хэлтсийн дарга Я.Отгонбаяр нээж үг хэллээ. Сургалтанд Улсын бүртгэлийн хэлтсийн дарга н.Цэлмэг, Иргэний бүртгэлийн тасгийн дарга н.Насанжаргал нар оролцон иргэний бүртгэлийн талаар мэдээлэл өгч ярилцлага хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 4-р сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 05 сар 14. 16 цаг 36 минут
I.1Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 4 дүгээр сарын эцэст 411 болсны 228 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 225 нь ажилгүй иргэд байгаа байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 54 хүн буюу 11.6 хувиар, өмнөх сарынхаас 96 ажил хайгч буюу 30.0 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 130 буюу 57.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 функтээр буурчээ. 2015 оны эхний 4 сард ажилгүй 323 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 35 иргэн ажилд зуучлагдан орж, 259 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Дэлгэрэнгүй

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 06-р сарын 23-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1225

Үхрийн мах, кг 

11500

Хонины мах, кг

10000

Ямааны мах, кг

8500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2600

Ноолуур,  кг

45000

Боодолтой өвс 25 кг

8000

Шингэн сүү 1л

2200

Бензин, А92

1453

Бензин, А80

1420

Дизелийн түлш 

1977