Аймгийн нийгэм, эдийн засгийн 7 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 08 сар 07. 13 цаг 46 минут
Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн мэдээгээр 2015 оны эхний 7 сард 240 эх амаржиж, 244 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 29 буюу 10.8 хувиар, хүүхдийн тоо 29 буюу 10.6 хувиар буурсан байна. 2015 оны эхний 7 сард нас баралт 52, бүртгүүлсэн гэр бүл 42, цуцалсан гэр бүл 13, үрчлэгдсэн хүүхэд 4 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс нас баралт 11 буюу 17.5 хувиар буурч, бүртгүүлсэн гэр бүл 9 буюу 27.3 хувиар, цуцалсан гэр бүл 2 буюу 18.2 хувиар, үрчлэгдсэн хүүхэд 1 буюу 33.3 хувиар тус тус өссөн байна. Тайлант хугацаанд 387 иргэн нийслэл болон бусад аймгуудаас шилжин ирж, 315 иргэн нийслэл болон бусад аймаг руу шилжин явсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн иргэн 37 буюу 10.6 хувиар өсч, шилжин явсан иргэн 47 буюу 13.0 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Наранчимэг Үндэсний Статистикийн Хорооны "Хүндэт жуух"-аар шагнууллаа.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 23. 10 цаг 53 минут
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Наранчимэг Үндэсний Статистикийн Хорооны "Хүндэт жуух"-аар шагнууллаа.
Дэлгэрэнгүй

Өнөөдөр хэлтсийн мэргэжилтэн төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө

Нийтэлсэн: 2015 он 07 сар 09. 17 цаг 29 минут
Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн С.Эрдэнэзаяа төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө. Төрийн төлөө зүтгэх ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 6 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 09. 17 цаг 09 минут
Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн мэдээгээр 2015 оны эхний 6 сард 206 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 209 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 24 буюу 10.4 хувиар, хүүхдийн тоо 24 буюу 10.3 хувиар буурсан байна. 2015 оны эхний 6 сард нас баралт 42, бүртгүүлсэн гэр бүл 35, цуцалсан гэр бүл 11, үрчлэгдсэн хүүхэд 4 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс нас баралт 10 буюу 19.2 хувиар буурч, бүртгүүлсэн гэр бүл 5 буюу 16.7 хувиар, цуцласан гэр бүл 2 буюу 22.2 хувиар, үрчлэгдсэн хүүхэд 1 буюу 33.3 хувиар тус тус өссөн байна.Тайлант хугацаанд 337 иргэн нийслэл, бусад аймгуудаас шилжин ирж, 255 иргэн нийслэл болон бусад аймаг руу шилжин явсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн иргэн 49 буюу 17.0 хувиар өсч, шилжин явсан иргэн 42 буюу 14.1 хувиар буурчээ.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын сумын комисс, гэрээт ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 03. 17 цаг 23 минут
Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын сумдын комисс, гэрээт ажилтнуудад зориулсан сургалтыг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянтал суманд, 26-ны өдөр Шивээговь суманд, 7 дугаар сарын 1-ний өдөр Сүмбэр суманд тус тус зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн анхдагч мэдээлэл гаргагч аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 03. 16 цаг 00 минут
2015-07-02ны өдөр Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтэс статистикийн анхдагч мэдээлэл гаргагч аж ахуйн нэгж байгууллагын ажилчдад зориулсан "Статистикийн салбарын эрх зүйн орчин, статистикийн мэдээлэгч, хэрэглэгч" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн Ажил эрхлэлтийн 2014 оны танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 24. 18 цаг 37 минут
Улс орны баялагийг бүрдүүлэгч гол хөдөлгөгч хүч бол хөдөлмөр бөгөөд эдийн засгийн чухал нөлөө бүхий нөөцөд хөдөлмөр тооцогддог билээ. Хөдөлмөр эрхлэлт нь улс орны эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эдийн засгийн өсөлт болон хөгжлийн хандлагаас хамаарч байдаг онцлог салбар юм. Хөдөлмөрийн зах зээлийг үр ашигтай ашиглаж хөгжүүлэх нь хөгжлийн бодлогын төлөвлөлтөнд ихээхэн ач холбогдолтой гэж судлаачид үздэг. Судалгааны ажлын зорилго: Хөдөлмөр эрхлэлтийн талаарх аймгийн мэдээ, мэдээлэл, статистик тоо баримтуудыг ашиглаж, өнөөгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар түвшинд байгааг судлаж энэхүү танилцуулгаар харуулахыг зорьлоо. Судлагдсан байдал: Манай аймгийн хувьд ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг тооцохдоо нэгдүгээрт, ажиллах хүчний судалгаагаар, хоёрдугаарт, ҮСХ болон НХХС-ын хамтарсан 2009 оны 06 сарын 19, 16-ний өдрийн 01/68/94 тоот тушаалаар баталсан Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын дагуу ажил эрхлэлтийг тооцож байна. Манай судалгаанд ажиллах хүчний судалгаа болон хөдөлмөрийн хэлтсийн захиргааны статисик мэдээллийн тоо баримтуудыг ашиглаж байна.
Дэлгэрэнгүй

2015 оны хагас жилийн үр дүнгийн хурал болов

Нийтэлсэн: 2015 он 06 сар 22. 16 цаг 06 минут
2015 оны хагас жилийн үр дүнгийн хурал болов. Тус хурлаар 1. Ажилчдын хагас жилийн үр дүнгийн үнэлгээ 2. Байгууллагын эд хөрөнгийн хагас жилийн тооллого 3. Дотоод хяналт шалгалтын талаар хэлэлцэв.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 18-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467