"Говьсүмбэр аймгийн хөдөө аж ахуй - 2018" танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 01. 00 цаг 40 минут
2018 оны жилийн эцсийн байдлаар манай аймаг 427460 толгой мал тоолуулснаас: • Адуу 20591 толгой • Үхэр 14004 толгой • Тэмээ 1064 толгой • Хонь 208084 толгой • Ямаа 183717 толгой тоологдлоо. Нийт малын 4.8 хувийг адуу, 3.3 хувийг үхэр, 0.2 хувийг тэмээ, 48.7 хувийг хонь, 43.0 хувийг ямаа эзэлж байна. 2018 онд Говьсүмбэр аймаг 427.5 мянган толгой мал тоолуулав. Үүнээс: адуу 20.6 мянга, үхэр 14.0 мянга, тэмээ 1.1 мянга, хонь 208.1 мянга, ямаа 183.7 мянган толгойд хүрч, өмнөх оны мөн үеэс нийт мал 10.9 мянган толгойгоор буюу 2.5 хувиар буурлаа.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарын 2018 оны танилцуулга

Нийтэлсэн: 2019 он 06 сар 28. 06 цаг 54 минут
“Говьсүмбэр аймгийн аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар” танилцуулгад аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэр, барилга, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг сонгон авч зах зээл дээр эзлэх байр суурийн талаарх мэдээллийг оруулж өглөө. Аймгийн эдийн засаг, дэд бүтцийн үндсэн үзүүлэлтүүдээр нэгдсэн танилцуулга бэлтгэж, тэдгээр үзүүлэлтэд гарсан өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг тодорхойлж орон нутгийн удирдлагыг дэлгэрэнгүй мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд нөөц боломжийг хэрхэн ашиглах ,улс,бүс нутгийн түвшинд эзэлж буй байр суурь , цаашдын чиг хандлагыг тодорхойлоход судалгааны зорилго оршино. Аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар нь Говьсүмбэр аймгийн голлох салбар мөн бөгөөд цаашид энэ салбаруудын аймгийн ДНБ-д нөлөөлөх нөлөөлөл, хандлагыг нэмэгдүүлэх, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулалт хийх, аймгийн хөгжлийн индексээр эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, түүгээр зогсохгүй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг мэдээнд бүрэн хамруулах нь цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн 2019 оны 5 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 14. 09 цаг 57 минут
I.Нийгмийн байдал I.1 Ажил хайгч иргэд Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 308, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 201 байгаагийн 100 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 87 буюу 30.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тавдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 53 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан 12 иргэний 6 эмэгтэй байна.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурлын 2019 оны 5 дугаар сарын илтгэл

Нийтэлсэн: 2019 он 06 сар 14. 09 цаг 22 минут
Хэвлэлийн бага хурлын 2019 оны 5 дугаар сарын илтгэл
Дэлгэрэнгүй

Статистикийн өврийн дэвтэр

Нийтэлсэн: 2019 он 05 сар 24. 06 цаг 27 минут
Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. УИХ-ын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32-р тогтоол гарч, Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулагдсан юм. Говьсүмбэр аймаг нь Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’-т байрладаг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян сумдтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг, 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай. Жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +370, өвөл -370 градус байдаг. Дэд бүтцийн хувьд Москва-Улаанбаатар-Бээжинг холбосон Транс Сибирийн олон улсын транзит төмөр зам, ОХУ-БНХАУ-ыг холбосон авто зам, агаарын коридор дайран өнгөрдөг.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурлын 2019 оны 4 дүгээр сарын илтгэл

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 11 цаг 11 минут
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ (2019 оны эхний 4 сар)
Дэлгэрэнгүй

2019 оны 04 дүгээр сарын аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 11 цаг 04 минут
Тайлант сарын эцэст Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэд 266, үүнээс ажил хайгч ажилгүй иргэдийн тоо 193 байгаагийн 96 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 43 буюу 48.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дөрөвдүгээр сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 32 ажлын байрны захиалга иржээ. Тайлант сард ажилд зуучлагдсан иргэд 17, үүнээс 7 нь эмэгтэй байна.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн 2019 оны 3 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 11. 07 цаг 28 минут
II.2 Нийгмийн халамж Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 3 сарын байдлаар 3953 хүнд 597.2 сая төгрөгийн нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамж хүртэгсэд 293 хүн буюу 8.0 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж 73.1 сая төгрөг буюу 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 1632 хүн хамруулж 299.4 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 102 хүн буюу 6.7 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 24.6 сая төгрөг буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2321 хүн хамруулж 297.9 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 191 хүн буюу 8.9 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 48.5 сая төгрөг буюу 19.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ

     2019 оны 09-р сарын 11-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1100

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

7000

Элсэн чихэр, кг

1650

Цагаан будаа, кг 

2375

Ноолуур, кг

-

Боодолтой өвс 25 кг

-

Шингэн сүү 1л

1400

Бензин, А92

1890

Бензин, А80

1810

Дизелийн түлш 

2467