Говьсүмбэр аймгийн сумдын нийгэм, эдийн засгийн 2009-2015 оны үзүүлэлт гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 17. 10 цаг 47 минут
Говьсүмбэр аймгийн сумдын нийгэм, эдийн засгийн 2009-2015 оны үзүүлэлт гарлаа.
Дэлгэрэнгүй

2016 оны 4 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 12. 10 цаг 00 минут
• Хөдөлмөр: Бүртгэлтэй ажилгүй иргэдэд Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхтэй хайж байгаа Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн хүмүүс орсон болно.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн 2016 оны 4 дүгээр сарын нийгэм эдийн засгийн инфографик хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 11. 16 цаг 06 минут
Инфографикт орсон үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулж өссөн дүнгээр оруулсан ба зарим үзүүлэлтийг сүүлийн 5 жилээр авч хамгийн их, хамгийн бага тоог тавьж өглөө.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн өргөн хэрэглээний барааны үнэ 2016 оны 5-р сарын 11-ны өдрийн байдлаар

Нийтэлсэн: 2016 он 05 сар 11. 14 цаг 19 минут
Говьсүмбэр аймгийн өргөн хэрэглээний барааны үнэ 2016 оны 5-р сарын 11-ны өдрийн байдлаар
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн өргөн хэрэглээний барааны үнэ 2016 оны 5-р сарын 4-ны өдрийн байдлаар

Нийтэлсэн: 2016 он 05 сар 04. 12 цаг 38 минут
Говьсүмбэр аймгийн өргөн хэрэглээний барааны үнэ 2016 оны 5-р сарын 4-ны өдрийн байдлаар
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдал танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2016 он 05 сар 02. 07 цаг 06 минут
ОРШИЛ Хүн ам зүй нь хүн амын тоо, бүтэц тархалт, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн үзэгдэл, үйл явцтай холбон авч үзэж, учир шалтгаан, үр нөлөөг тайлбарладаг шинжлэх ухаан юм. Хүн ам зүйн шинжлэх ухаан дотроо “Хүн ам зүйн шинжилгээ”, “Хүн ам судлал” гэсэн хоёр салбараар судалгаа шинжилгээ хийдэг. Хүн ам зүйн шинжилгээ хэсэг нь хүн амын тоо, өсөлт, бүтэц, байршил, тархалт болон тэдгээрт нөлөөлж буй үзэгдлүүдийн хоорондын тоон уялдаа, хэмжээ, түвшинг математик болон статистикийн аргуудаар тодорхойлон өгүүлэх, задлан шинжлэх онцлогтой байдаг бол Хүн ам судлал нь хүн ам зүйн үзэгдлүүдийн тоо хэмжээ, тэдгээрт гарч буй өөрчлөлтийн учир шалтгаан, үр нөлөөг бусад салбарын хүчин зүйлстэй, тухайлбал нийгэм, эдийн засаг, социологи, гэр бүл, газарзүй, маркетинг, улс төр, эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэг бусад салбар шинжлэх ухаантай уялдуулан тайлбарладаг. Бүх шатны төрийн, төрийн бус, бизнесийн байгууллагууд аливаа төлөвлөлт, үнэлгээгээ бодитой, үндэслэл сайтай хийхэд хүн ам зүйн судалгаа шинжилгээний аргуудыг болон тоо мэдээллийг ашиглах хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг харгалзан, мөн судалгаа шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засаг, олон нийтийн байгууллагуудын бодлого, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, мэдээлэхдээ хүн амын тоо мэдээлэл, судалгааны аргуудыг таньж, ойлгож, ашигладаг байх хэрэгцээ ч урган гарч буйн улмаас энэхүү гарын авлагыг бэлтгэн гаргалаа.
Дэлгэрэнгүй

2016 оны 3 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2016 он 04 сар 14. 13 цаг 15 минут
I.Нийгмийн байдал I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2016 оны 3 дугаар сард 286 байгаагийн 160 нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 буюу 41.5 хувиар, өмнөх сарынхаас 42 ажил хайгч буюу 17.2 хувиар тус тус өссөн байна. Эхний 3 сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтэст 66 ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27 буюу 69.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хөдөлмөрийн хэлтсээр эхний 3 сард 25 иргэн ажилд зуучлуулсны 17 нь буюу 68.0 хувь эмэгтэйчүүд байлаа. I.2 Ердийн хөдөлгөөн Улсын бүртгэл, статистикийн газрын Бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 2016 оны эхний 3 дугаар сарын байдлаар 102 эх амаржиж, 103 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх болон мэндэлсэн хүүхэд 1 буюу 1.0 хувиар өссөн байна. Мөн нас баралт 27, бүртгүүлсэн гэр бүл 14, цуцалсан гэр бүл 3, үрчлэгдсэн хүүхэд 3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс нас баралт 4 буюу 17.4 хувиар өсч, бүртгүүлсэн гэр бүл 2 буюу 12.5 хувиар, цуцалсан гэр бүл 2 буюу 40.0 хувиар тус тус буурсан бол үрчлэгдсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Тайлант хугацаанд 223 иргэн нийслэл болон бусад аймгуудаас шилжин ирж, 163 иргэн нийслэл болон бусад аймаг руу шилжин явсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс шилжин ирсэн иргэн 81 буюу 57.0 хувиар, шилжин явсан иргэн 53 буюу 48.2 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 2016 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГОДОО ХАМРАГДААРАЙ

Нийтэлсэн: 2016 он 04 сар 14. 10 цаг 12 минут
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 2016 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО явагдаж байгаа тул Улсын бүртгэл, статистикийн газрын Статистикийн хэлтэс дээр ирж тооллогодоо хамрагдаарай. Тооллогын хугацаа: 2016-04-01-нээс 2016-04-30-ныг хүртэл Шаардагдах баримт:Улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын тамга, 2015 оны 4-р улирлын Санхүүгийн тайлан Холбоо барих утас: 70543017, 70543222
Дэлгэрэнгүй

          7 хоногийн үнийн мэдээ

     2020 оны 03-р сарын 25-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1220

Үхрийн мах, кг 

10000

Хонины мах, кг

7500

Ямааны мах, кг

6500

Элсэн чихэр, кг

1717

Цагаан будаа, кг 

2367

Ноолуур,  кг

65000

Боодолтой өвс 25 кг

11000

Шингэн сүү 1л

-

Бензин, А92

1837

Бензин, А80

1773

Дизелийн түлш 

2510