МАЛ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2016 он 01 сар 06. 10 цаг 02 минут
Манай аймаг 2015 онд 379.5 мянган толгой малтай болсон нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өслөө. Үүнд адуу 18.1 мянган толгой, үхэр 12.4 мянган толгой,тэмээ 869 толгой, хонь 169.1 мянган толгой, ямаа 179.0 мянган толгой боллоо. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал адуу 20.6, үхэр 19.2, хонь 11.3, ямаа 11.8 хувиар өсч, тэмээ 0.3 хувиар буурсан байна. Сумдын малын тоог өмнөх оны мөн үетэй хаьцуулбал Сүмбэр сум 11.9 хувиар, Баянтал сум 7.2 хувиар, Шивээговь сум 6.4 хувиар малаа өсгөсөн үзүүлэлт гарлаа. Нийт малчдын тоо 1160 болж өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар, малчин өрх 673 болж өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар тус тус өссөн байна. Аймгийн хэмжээнд 1000 ба түүнээс дээш толгой малтай өрх 92 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өслөө.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, инфографикаар 11-р сард

Нийтэлсэн: 2015 он 12 сар 17. 11 цаг 20 минут
Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн 11-р сарын үзүүлэлт инфографикаар хэвлэгдэн гарлаа
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, инфографикаар 11-р сард

Нийтэлсэн: 2015 он 12 сар 17. 08 цаг 55 минут
Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, инфографикаар 11-р сард
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 11 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 12 сар 11. 15 цаг 25 минут
I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 11 дүгээр сард 355 болсноос 207 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 150 нь ажилгүй иргэд байна. Ажил хайгч иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 буюу 9.7 хувиар, өмнөх сарынхаас 79 ажил хайгч буюу 18.2 хувиар тус тус буурсан байна. Эхний 11 сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтэст 442 ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлттэй байна. Хөдөлмөрийн хэлтсээр эхний 11 сард 270 иргэн ажилд зуучлуулсны 152 нь буюу 56.3 хувь эмэгтэйчүүд байлаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн жилийн эцсийн тооллогын сургалтыг 11 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 30. 16 цаг 04 минут
"Мал тооллогын комисс байгуулж, зардал батлах тухай" аймгийн засаг даргын А/332 тоот захирамж гарлаа. Бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн жилийн эцсийн тооллогын сургалтыг 11 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Салбарын инфографик 2010-2014 оны үзүүлэлт

Нийтэлсэн: 2015 он 11 сар 18. 09 цаг 09 минут
Говьсүмбэр аймгийн өрхийн тоо, шилжилт хөдөлгөөн, шилжин ирсэн, шилжин явсан өрхийн тоог инфографикаар харуулвал
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, инфографикаар 10-р сард

Нийтэлсэн: 2015 он 11 сар 17. 16 цаг 16 минут
2015 оны 10-р сарын инфографик хэвлэгдэн гарлаа.
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатор 5-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад статистикийн мэдлэг олголоо

Нийтэлсэн: 2015 он 11 сар 13. 10 цаг 06 минут
Үндэсний статистикийн хороо өнөөдрөөс 91 жилийн өмнө сууриа тавьсан түүхт ойн өдрөө хэрэглэгчдэд хандсан бүтээлч байдлаар тэмдэглэсээр ирсэн билээ. Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт сурагчид, оюутнууд, бизнесийн хүрээнийхэн болон төрийн бус байгууллагад статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг ашиглах, боловсрол, мэдлэг, чадварыг дээшлүүлэх талаар тусгагдсан. Энэ ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтсийн ажилтнууд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг 3 дахь удаагаа Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатор 5-р сургуулийн ахлах ангийн сурагчдад заалаа. Тус хичээлийн агуулга нь статистикийн шинжлэх ухааны талаарх ерөнхий ойлголт, байгууллагын үйл ажиллагаа, статистикийн тоон мэдээллийг хэрхэн авч ашиглах талаар болон хүн амын өрхийн бүртгэл, завсрын тооллого-2015 танилцуулахад чиглэгдсэн юм.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ

     2018 оны 12-р сарын 05-ны байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1125

Үхрийн мах, кг 

7000

Хонины мах, кг

5000

Ямааны мах, кг

4500

Элсэн чихэр, кг

1625

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

-

Бензин, А92

2058

Бензин, А80

1953

Дизелийн түлш 

2488