Сонирхолтой статистик өнгө дизайнаа өөрчилж, батламжтай боллоо

Нийтэлсэн: 2015 он 10 сар 23. 14 цаг 06 минут
Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын онцлог түлхүүр болсон СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК буюу Та Монгол Улсын хэд дэх иргэн болох талаар статистикийн мэдээлэл нь хэлбэр дизайны хувьд илүү сайжирлаа. Энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд дээрх СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК-ийг гаргаж байгаа www.e-registration.nso.mn хуудсаар Монгол Улсын иргэн регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, Таны амьдардаг баг, хороонд хөтлөгддөг “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулснаар энэхүү тооллогод шууд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн, улс даяар тооллогын гэрээт ажилтан танай өрхөд очиж эсвэл танай өрхийн гишүүдтэй холбогдож, “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шалгаж баяжуулах ажил хийгдэж байна.
Дэлгэрэнгүй

ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ АЙМГИЙН УРЛАГИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийтэлсэн: 2015 он 10 сар 20. 16 цаг 16 минут
АВЬЯАСЛАГ ГОВЬСҮМБЭРЧҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ? ЭНЭ САРД ТОДОРХОЙ БОЛНО. "Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг сайн, муу хэлүүлэн байж гүйцэтгэдэг, өдөр тутам цагт баригдан, цаас шагайн, мэдээ, тайлан гаргаж, өрөө өрөөндөө өндийх завгүй сууцгаах нь төрийн албан хаагчдын нийтлэг дүр зураг. Эрүүл мэнд, Боловсролын болон нутгийн захиргааны, төрийн өмчит үйлдвэрийн газрууд гээд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй 80 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын шилдэг уран сайханчид аймгийн Урлагийн анхдугаар наадамд оролцож байна. Урлагийн бага наадмын салхийг хагалж Биеийн тамир спортын газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын соёлын газар, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд хамтран нэг баг болж оролцлоо.
Дэлгэрэнгүй

ДЭЛХИЙН СТАТИСТИКИЙН ӨДӨР 10 САРЫН 20-НЫ ӨДӨР БОЛНО.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 15. 14 цаг 14 минут
Дэлхийн статистикийн өдрийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассемблей 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг “Албан ёсны статистикийн ололт амжилтыг тэмдэглэх нь” гэсэн ерөнхий уриан дор Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэх тухай 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 64/267 тоот тогтоолдоо дахин тэмдэглэсэн байна. 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх саналыг дөчин тавдугаар чуулганаараа баталсан НҮБ-ын Статистикийн комиссын 45/113 тоот шийдвэр, бэлтгэл ажлын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас тус Комисст хүргүүлсэн тайланг мөн эргэн тэмдэглэж,
Дэлгэрэнгүй

Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, инфографикаар

Нийтэлсэн: 2015 он 10 сар 15. 14 цаг 09 минут
Говьсүмбэр аймгийн 2015 оны 9 дүгээр сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг сүүлийн 5 жилийн байдлаар инфографик хэлбэрээр гарлаа.
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллийн сан

Нийтэлсэн: 2015 он 10 сар 14. 14 цаг 14 минут
ҮСХ-ноос хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийг ашиглан мэдээллийн хурд, үнэн зөв, бодитой байдлыг хангасан онлайн санг бүрдүүлэн явуулж байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн, төрөлт, боловсролын түвшин зэрэг мэдээлэлд байнгын өөрчлөлт хийгдэж байдаг учраас онлайн системийг нэвтрүүлснээр тухай бүр өөрчлөлтийг тусгах боломж бүрдлээ. Монгол Улсын иргэн Үндэсний статистикийн хорооны http://e-registration.nso.mn/web вэбсайтад зочилж, өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг шалгаж, баталгаажуулна. Харин гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд http://e-census.nso.mn/web -д зочилж, интернет тооллогод хамрагдана.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 9 дүгээр сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 10 сар 12. 17 цаг 41 минут
I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 9 дүгээр сард 491 болсоноос 273 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 259 нь ажилгүй иргэд байна. Ажил хайгч иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 215 хүн буюу 77.8 хувиар өсч, өмнөх сарынхаас 39 ажил хайгч буюу 7.4 хувиар буурсан байна. Эхний 9 сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтэст 335 ажлын байрны захиалга ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 буюу 14.5 хувиар буурчээ. I.2 Ердийн хөдөлгөөн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн мэдээгээр 2015 оны эхний 9 сард 319 эх амаржиж, 323 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 40 буюу 11.1 хувиар, хүүхдийн тоо 42 буюу 11.5 хувиар тус тус буурсан байна. 2015 оны эхний 9 сард нас баралт 71, бүртгүүлсэн гэр бүл 60, цуцалсан гэр бүл 18, үрчлэгдсэн хүүхэд 6 бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс нас баралт 8 буюу 10.1 хувиар буурч, бүртгүүлсэн гэр бүл 13 буюу 27.8 хувиар, цуцалсан гэр бүл 4 буюу 28.6 хувиар, үрчлэгдсэн хүүхэд 1 буюу 20 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ?

Нийтэлсэн: 2015 он 10 сар 07. 12 цаг 16 минут
Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ? гэх агуулгатай мэдээллийг сүүлийн үед сошиал ертөнц болон цахим мэдээллийн хуудсуудаар ихээр хүлээн авч байна уу. Энэ талаар албан ёсны дараах тайлбарыг хүргэж байна.
Дэлгэрэнгүй

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээлэл хийв

Нийтэлсэн: 2015 он 10 сар 07. 11 цаг 38 минут
2015 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 33, орны хүн 5, нийт 38 албан тушаалтан оролцов. Тус хуралд манай хэлтсээс хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын бэлтгэл ажлын явц, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн онлайн системд иргэн өөрийн мэдээллээ хэрхэн хянах, засварлах, баталгаажуулах ажлын талаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

7 хонгийн үнийн мэдээ

2018 оны 7-р сарын 17-ны өдрийн байдлаар

Барааны нэр төрөл 

Нэгжийн үнэ

Гурил 1-р зэрэг, кг

1150

Үхрийн мах, кг 

7500

Хонины мах, кг

6500

Ямааны мах, кг

5500

Элсэн чихэр, кг

1700

Цагаан будаа, кг 

2300

Ноолуур, кг

82500

Бензин, А92

1860

Бензин, А80

1750

Дизелийн түлш 

2200